Библийг хэрхэн судлах вэ (Суурь хичээлүүд)Загвар

How To Study The Bible (Foundations)

5-с 2 дахь өдөр

Агуу Библи судлал бол зуршил

Бид дахин давтан хийдэг зүйлийнхээ үр дүн. – Шон Кови

Мэдсэн ч, мэдээгүй ч бидний амьдрал зуршил дээр тулгуурладаг. Бид юу иддэг, стресст хэрхэн ханддаг, сэрүүлгээ хойшлуулсан эсэхээс үл хамааран энэ бүхэн бидний амьдралдаа нэвтрүүлсэн зуршлуудаас шалтгаалдаг. 

Зохиолч Чарльз Духиг бидний өдөр бүр хийдэг бүх зүйлийн 45 орчим хувь нь зуршил байдаг гэж бичжээ. Хэрэв та сайн зуршилтай бол энэ нь танд урам зориг өгөх болно. Гэхдээ хэрэв таны зуршил таны хүссэн шиг биш бол, энэ нь танаас хамааралтай шийдвэрүүдийн тал хувь нь таны хувьд аль хэдийн сонгогдсон (мөн буруу сонгогдсон) гэсэн үг. 

Бурханы Үгэнд тогтмол орох нь хичнээн чухал болохыг ойлгуулахыг хүссэн учраас би үүнийг хэлж байна. 

Бичээсээс бидний хардаг итгэлийн аваргууд яагаад тийм үр дүнтэй байсан бэ? Учир нь Бурхантай өнгөрүүлэх цаг болон Түүний Үгэн дотор байх цаг хугацаа нь тэдний өдөр тутмын амьдралын юугаар ч сольшгүй нэг хэсэг байсан. 

Давид хаан хийсэн бүх алдаагаа үл харгалзан, Бурханы Үг рүү байнга эргэн ирж, энэ үгийн дагуу амьдралаа өөрчилж, үүний улмаас Израилийн түүхэнд нөлөөлсөн.

Паул Бичээсийн дагуу амьдарч, Бичээсээр амьсгалсан, хүсэл тэмүүлэлтэй Фарисай хүн болон өсжээ. Есүс түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсний дараа, тэрээр Бурханы Үгэнд цоо шинэ итгэлээр хандаж, үүний ачаар амьдралынхаа зорилгыг биелүүлсэн.

Хэрэв өдөр тутмын Библийн дадал зуршилтай хүний шалгуурт тэнцэх хэн нэгнийг олъё гэвэл, тэр нь Есүс байх байсан. Түүнчлэн Есүс чимээгүй газар руу уншиж, залбирахаар сэмхэн явдаг болохыг бид дахин дахин хардаг. Тэнгэрлэг нэгэнтэй уулзсанаар хүн төрөлхтний хэрэгцээ ямар гүн гүнзгий тэжээгддэгийг Тэр хэн хэнээс илүү сайн ойлгосон байсан. 

Зөвлөгөө: Библиэ тууштай уншихад хэцүү байна уу? Тийм бол Библиэ нээлттэй орхиж, унтлагын өрөө эсвэл гал тогооны өрөөний үүдний ойролцоо байрлуулаарай. Ингэснээр та жирийн өдөр тутмын ажлаа хийнгээ хажуугаар нь өнгөрөхдөө дор хаяж 1 эшлэл унших боломжтой. Библийн баттай зуршлыг бий болгох зорилго нь үүнийг энгийн (1 эшлэл) болон харагдахуйц (аль хэдийн нээлттэй бөгөөд таны зам дээр байгаа) болгоход оршино.  

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How To Study The Bible (Foundations)

Бурханы Үг рүү ирэх үед сэтгэлээр унасан, дутуу дулимаг, эсвэл зүгээр л төөрсөн мэт санагдах нь элбэг. Миний зорилго бол Библийг амжилттай судлах хамгийн чухал гурван зарчмыг танд зааж өгөх замаар Библи судлах үйл явцыг хялбар болгох юм. Энэхүү төлөвлөгөөнд нэгдэж, Библийг зөвхөн мэдээлэл авахын тулд биш, харин яг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхийн тулд хэрхэн унших талаар олж мэдээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Faithspring-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.ramosauthor.com/books/