Библийг хэрхэн судлах вэ (Суурь хичээлүүд)Загвар

How To Study The Bible (Foundations)

5-с 1 дахь өдөр

Библи судлах нь яагаад чухал вэ

Библийг мэдэхгүйгээр Бурханыг мэдэх боломжгүй.

Би энэ үгийг анх сонсож байснаа тодхон санаж байна. Тэр үед би зүрх сэтгэлээ зөв хүсэл рүү чиглүүлэхийн тулд зөв зүйлийг сонгох хүсэлтэй залуухан Христэд итгэгч байсан. Бурхан миний амьдралыг өөрчилж чадна гэдгийг би мэдэж байсан ба Түүнийг улам ойроос таньж мэдэхийг хүссэн юм.

Тэр яг ямар Бурхан юм бол? Тэр надаас юу хүсдэг вэ? Би яагаад энд байгаа юм бэ?

Дараагийн арван жилийн хугацаанд би Бурханыг гүн гүнзгий таньж мэдэхийн тулд Библийг чадах чинээгээрээ сурах үүрэгтэй болсон. Энэ шийдвэр намайг хэзээ ч төсөөлж байгаагүй зам руу хөтөлсөн билээ. 

Энэхүү богино хэмжээний судлал бол миний сүүлийн 10 жилийн хугацаанд олж авсан хамгийн хэрэгтэй ойлголтуудын талаарх танилцуулга юм. Та Библи унших цагаа хамгийн үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах арга техник, хэрэгсэл, стратегийг олж мэдэх болно. Мөн Библиэ мэдэх нь үнэ цэнтэй хичээл зүтгэл гэдэгт итгэхийг урамшуулж өгнө, учир нь тэр хичээл зүтгэлийн шагнал нь Бурхан Өөрөө юм.

Өөрийгөө сорьж, Библи судлах туршлагаа энгийн нэг зүйлээс чухал зуршил болгон хувиргах талаар суралцаарай. Бурхан танд Өөрийгөө илүү их таниулахыг хүсэж байна. Тэр танд агуу том урилга өгсөн. Харин дараа нь юу болох нь танаас хамаарна.

 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How To Study The Bible (Foundations)

Бурханы Үг рүү ирэх үед сэтгэлээр унасан, дутуу дулимаг, эсвэл зүгээр л төөрсөн мэт санагдах нь элбэг. Миний зорилго бол Библийг амжилттай судлах хамгийн чухал гурван зарчмыг танд зааж өгөх замаар Библи судлах үйл явцыг хялбар болгох юм. Энэхүү төлөвлөгөөнд нэгдэж, Библийг зөвхөн мэдээлэл авахын тулд биш, харин яг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхийн тулд хэрхэн унших талаар олж мэдээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Faithspring-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.ramosauthor.com/books/