Ариун Сүнс гэж хэн бэ?Загвар
Ариун Сүнс Бурхантай адилхан уу?
Ариун Сүнс бидэнд хэрхэн тусладаг талаар гүнзгий судлахаасаа өмнө Ариун Сүнс гэж яг хэн юм бэ гэдэг талаар түр эргэцүүлэн бодоцгооё. Тэр хаанаас ирсэн бэ? Ариун Сүнсгэж Бурханы өөр нэгэн нэр юм болов уу? Тэр Бурханаас юугаараа ялгаатай вэ? Гэх мэт олон асуулт байна.
Та төсөөлөөд үз. Дэлхий бүтээгдэхээс өмнө. Гариг эрхэс ч бүтээгдэхээс өмнө. Бурхан тэнд байсан. Гэхдээ Бурхан ганцаараа биш байсан. Тиймээ, Тэр ганцаараа байгаагүй.
Бурхан гурван өөр хэлбэрээр оршиж байсан. Бурхан аав буюу Бурхан. Есүс буюу Бурханы хүү. Харин гуравдах нь Ариун Сүнс. Нууцлагдмал ч юм шиг, тэр гурав гурвуулаа өөр. Гэхдээ тэр гурав гурвуулаа 100% Бурхан. Ертөнцийн Эзэний мөн чанарыг бид бүгдээрээ илэрхийлдэг, гэхдээ нэг нь ч нөгөөгөөсөө илүү биш. Христийн шашинд, энэ гурвыг хамтад нь Гурвалаар оршигч гэдэг.
Та Библэ уншиж байх үедээ, Христ 2000 жилийн өмнө хүн болон энэ дэлхий дээр ирсэн түүхээс мэдэж болно. Харин, Ариун Сүнсний талаар Библийн Үйлс номонд илүү их гардаг. Гэхдээ Бурхан эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав таны төсөөлж ч чадамгүй тэр цаг хугацаанд хамтдаа ярилцаад байж байсан байх нь.
Эхлэл номонд, Бурхан ертөнцийг бүтээж байх үед Бурхан, Хүү, Ариун Сүнс гэрав хамтдаа бүхнийг хийж байсан гэж гардаг. Одоо та гайхаж байж магадгүй юм, хэрвээ тэд бүгд Бурхан юм бол, яагаад заавал гурвуулаа байдаг гэж? Бас нэг гайхалтай асуулт.
Есүс дэлхий дээр амьдарч байх хугацаандаа, Тэр зөвхөн Өөрийн Эцэгтээ л дуулгавартай хандсан. Тэр Өөрийнхөөрөө юуг ч хийгээгүй харин Тэр Өөрийн Бурхан эцэг нь юу хийдгийг л хийж байсан. Есүсийн дагалдагч нар нэгэн удаа Есүсээс Бурханыг бидэнд харуулаач хэмээн гуйдаг, харин Есүс хариуд нь "Та нар Намайг харж байгаа бол, Эцэгийг ч мөн харж байна" хэмээн хэлдэг. Үндсэндээ, Есүс Өөрийгөө Бурханы махан биеийн хувилбар хэмээн хэлжээ. Бурхан Эцэгт махбод гэж үгүй, харин Есүс Түүний махан биеийн дүр төрх. Есүсээр дамжуулан бид Бурханы агуу хайрыг харж бас мэдрэх боломжтой болсон.
Гэхдээ Есүс энэ дэлхийг орхихоосоо өмнө бидэнд нэгэн амлалтыг өгсөн. Тэр Өөрийн дагалдагч нартаа хандан тэнгэрийн улсаас дэлхийд буцаж иртлээ Тэр Ариун Сүнсийг бидэнд илгээнэ гэж хэлсэн. Үүнтэй нэгэн адил Есүс энэ дэлхийдээр байх хугцаандаа Бурханы бие байсан шиг, Ариун Сүнс бидний дотор амьдарч буй Бурханы оюун ухаан хэмээн Өөрийгөө илчилсэн юм.
Тэгэхээр Ариун Сүнс биднийг үнэн рүү замчилдаг. Тэр бол үнэхээр Бурханы оюун ухаан, та Есүсийг дагахаар шийдсэн тэр цаг мөчөөс эхлэн Ариун Сүнс үргэлж тантай хамт байх болно. Тэр таны оюун бодлыг Бурханы хүслээр дүүргэдэг. Ариун Сүнстэй илүү дотно харилц. Түүнийг хай. Бүх зүйлээ ярилц.
Есүс махан биеэр амвдарч байхдаа хүмүүсийн бодол санаатай хараахан нэгдэж чадахгүй байсан. Тэгээд Тэр тэнгэр өөд явах үедээ Ариун Сүнс ирэх нь илүү дээр гэж хэлсний шалтгаан юм. Маргааш хамтдаа Есүсийн амлалт болон тэр амлалт нь танд чухам юу хэлэхийг хүссэнийг хамтдаа ойлгоцгоох болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун Сүнс бол Таны дотор оршигч Бурхан ба таны бодол санаанд нөлөөлж, таныг Бурхан руу илүү ойртоход тань туслан таныг хөтөлдөг. Тэр үргэлж таныг заавал сайн эсвэл зөв зүйлийг хийх албагүй харин Бурханы зүйлийг хийх нь зөв шүү гэж урамшуулж байдаг. Тэр таныг амьдралаа бүрэн өөрчлөх сонголт хийхэд тань тусладаг. Түүнийг хэн болохыг, яагаад Ариун Сүнсгүйгээр Бурханлаг амьдарч чадахгүй байгаа талаар 6 өдрийн турш энэхүү төлөвлөгөөнөөс олж мэдэцгээе.
More