Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар
“Бусдаас огт өөр”
Арван есдүгээр-зууны санваартан Horace Bushnell ийнхүү хэлсэн байдаг:“Ямар ч гэрлэсэн хос яг бусад шиг адилхан байхаар дуудагдаагүй. Гэрлэсэн хосуудад хосууд болохынх нь хувьд Бурхан том төлөвлөгөөг бэлдсэн байдаг; тэгэхдээ Тэр хосуудад хэзээ ч өөрсдийнхөө амьдралыг бусад хосуудынхтай харьцуул гэж шаарддаггүй.”
Та бол маш онцгой хосын нэг тал нь. Ямар ч хос та хоёрынх шиг билэг авъяасууд, сул талууд, түүх, хөдөлгөгч хүчүүд, хүүхдүүд болон дуудлагагүй. Хосууд болохынхоо хувьд хэн бэ гэдгээ мэдэх нь гайхалтай эрх чөлөөг олгодог: бид эдгээр талбарт хүчтэй, дараах талбаруудад сул дорой, энд эмзэг, тэнд таашгүй, энд амжилттай байдаг, тэнд ихэнхдээ тийм ч амжилттай байдаггүй, гэхдээ бид бол Бурхны онцгой зорилгоор энэ дэлхийд дуудагдсан онцгой хос юм.
Бурхан таны гэр бүлийг, гэрлэлтийг цогцлоосон, тэр л амьдралаар Тэр таныг амьдраасай гэж хүсдэг. Бусад хосуудаас хэзээ ч өөрсдийн үнэ цэнийг бүү хай; Бурханаас дуудагдсан дуудлагыг тань бүрэн биелүүлээч гэж гуй. Өөрийн аз жаргалыг бусад хосуудынхтай бүү харьцуул; харин хэр итгэмжтэйгээ Бурханы таны амьдрал дахь дизайн болсон дуулгавартай байдалтайгаа харьцуул.
Хосууд болохынхоо хувьд өөрсдийн түүх, хэн бэ гэдгээсээ бүү ич. Тэдгээрээрээ бахд. Хэзээ ч түүнийгээ бусдынхтай бүү харьцуул. Танд Бурханаас онцгойлон өгсөн тэр онцгой алсын хараанд итгэмжтэй байхад л хангалттай (энд та гэж ганц биеээр хэлсэн). Бурханд аль хэдийнээ бүтээсэн шиг нь тийм яг адилхан хос хэрэггүй. Тэр хамаагүй бүтээлч Нэгэн. Тэрээр онцгой хос болохынх нь хувьд та хоёрыг чөлөөлж, ивээж ерөөхийг хүсдэг.
* Хэнтэй та ихэвчлэн хосууд болохынх нь хувьд өөрсдийгөө харьцуулах гээд байдаг вэ? Бурхан та хоёрыг хоёуланг чинь Түүний зорилгын тулд онцгойлон дуудсанд та итгэдэг үү? Тэгвэл яаж тийнхүү амьдрах вэ?
Танд энэ уншлагын төлөвлөгөө таалагдсан уу? Тийм бол, номыг хожихын тулд http://www.dccpromo.com/a_lifelong_love/-д нэвтэр
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн талаар сурч ав.
More