Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар
“Бурханы Хаанчлалыг хамгийн эхэнд эрж хай”
Хэрэв бидэнд Христээс өгөгдсөн үйлчлэл маань “Бурханы хаанчлалыг хамгийн эхэнд эрж хайх” юм бол, амжилттай, Бурханыг хүндэтгэсэн гэрлэлт нь бас үйлчлэлд тооцогдохгүй гэж үү? Бидэнд дотно гэрлэлт, аз жаргалтай амьдрал, дуулгавартай хүүхдүүд, эсвэл өөр бусад зүйлсийг хамгийн эхэнд эрж хай гэж хэлээгүй. Есүс бидэнд цор ганц зүйлийг л хамгийн эхэнд эрж хай гэж хэлсэн: Түүний хаанчлал ба Түүний зөвт байдал (энэ хоёр үг нь бие биенийгээ тодорхойлж бас бие дээрээ суурилагддаг, нэг энгийн зорилгыг үүсгэдэг). Амжилттай гэрлэлт нь ганцхан хаанчлалын эрлээр зогсохгүй, олон талаар энэ эрэл нь шохоорхлын дараах дотно харилцааны угтвар нөхцөл болдог.
Энэ эрмэлзэлгүй амьдрал, бас энэ зорилгогүй гэрлэлт нь удахгүй өнгөө алдах болно. “Бид өнөөдөр эдгээр зүйлүүдээр гачигдаж байна: хамтран ажиллах, зохицох, ууланд авиралтын баг шиг хамтдаа ажиллах, мөрөөдлийнхөө оргил руу авирах, мөн өдрийн төгсгөлд бие биенээ тэврэх. Эдгээр зүйлсээр үргэлж ангаж цангаж байхаар гэрлэсэн бүх л хосуудыг Бурхан бүтээсэн. Энэ нь нөхөрлөлийг хүсэн тэмүүлэхээс хавьгүй илүү зүйл. Энэ нь хүүхэдтэй болохоос хавьгүй илүү хүсэл тэмүүлэл. Энэ нь гуравдагч хүсэл тэмүүлэл болох ямар нэгэн чухал зүйлийг хамтдаа хийх эрмэлзэл юм. Бурханы Үгэнд хэлсэнчлэн, бид өөрчлөлтийг хийхийн тулд нэгдсэн. Бид үйлчлэлийн төлөө гэрлэсэн.”
“Үйлчлэлийн төлөө гэрлэсэн” байх нь өрсөлдөх чадваргүй болсон гэж өөрсдийгөө дүгнэдэг хүмүүсийн гэрлэлтийг шинэчлэх боломжтой; миний сэжиглэж байгаагаар эдгээр хосууд үнэндээ зорилго байхгүйгээс ийм байдалд хүрдэг. Матай 6:33-т хүмүүст хэлсэн Есүсийн үг нь гэрлэлтэд тэр тусмаа голыг нь олсон үнэн үгс мөн. Бид амьдралаа алдах үедээ, түүнийгээ олдог. Гэрлэлтээс өөр зүйлд бид анхаарлаа төвлөрүүлэх үед, бид гэрлэлтээ хүчирхэгжүүлэгч нэгэн болдог.
* Таны гэрлэлт үйлчлэл хоёр чинь нэг зүйл үү? Хосууд болохынхоо хувьд та болон таны эхнэр, нөхөр хэрхэн үйлчлэлийн амьдралаар илүү бүрэн дүүрнээр амьдарч чадах вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн талаар сурч ав.
More