Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар
“Хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах”
Биднийг хайрладаг хүмүүсийг эргэн хайрлах биш харин“үл талархагч бас муу ёрын хүмүүсийг”Бурхан хэрхэн тэднийг хайрладгийн адилаар хайрлавал бид гайхамшигтай шагналыг хүртэх болно гэж Есүс хэлсэн.
Хэрэв та энэ дэлхий дээрх бурханыг хамгийн ихээр хүндэлдэг, хамгийн эелдэг, хамгийн өгөөмөр бас хамгийн халамжтай хүнтэй гэрлэсэн бол, тэр чинь таны шагнал. Бусдаас хамаагүй амархан гэрлэлттэй байсан гэдгээрээ та тэнгэрийн улсад бусдаас илүүтэйгээ дүгнэгдэхгүй. Хэн нэгэн мөнхийн улсын шагналаа цуглуулж байх үед, та хэдэн арван жилүүдийг зовох зүйлгүйгээр туулах болно.
Жишээ нь, хэрэв эхнэр юмуу нөхөр чинь таныг зүгээр л байдаг л зүйл гэж үздэг бол та энэ дэлхийд хэзээ ч зохистойгоор үнэлэгдэхгүй—гэхдээ Есүсийн амласан!—тэр өдөр ирэхэд Тэнгэрлэг- Хадам-Эцэгтэйгээ-нүүр-тулан уулзах үед Тэр танд хандан ийнхүү хэлэх болно,“Миний хүү (эсвэл охин) чамтай гэрлэх нь ямар том ивээл болохыг ойлгоогүйг нь Би сайн мэдэж байна, гэсэн хэдий ч чи үнэхээр түүнийг хайрлаж чадсан. Одоо, Би чамд Миний нэрээр хайрласан нэгнийг хэрхэн тэнгэрийн улсад шагнадгаа харуулъя. Шагналаа хүлээн авч, мөнхийн амар тайван дотор тавтай морил!”
Тэрхүү өдөрт найдах найдвар нь бидний өнөөдрийн болон одоог хэрхэн харах харааг яаж өөрчлөхийг харж байна уу? Эхнэр юмуу нөхөр маань биднийг хэрхэн хайрлаж, үйлчилж, анзаарч, урамшуулж, мөн үнэлж байна гэдэгт хэт анхаарахын оронд бид өөрсдөө тэднийгээ хайрлах, үйлчлэх, анзаарах, урамшуулах, мөн үнэлэх боломжуудыг эрж хайх болно. Байдаг л зүйл мэтээр үнэлэгддэг нэгэнд энэ бол үнэхээр урам өгөх зүйл. Шударга байцгаая: зарим чинь үнэхээр мунхаг нэгэнтэй гэрлэсэн нь үнэн. Би үл хүндлэгч нэгэн байхыг хүсээгүй шүү, гэхдээ Библид мунхаг нэгний тухай хэлсэн байдаг, тийм биш гэж үү? Миний бодлоор, хэн нэгэн тэдэнтэй гэрлэх хэрэгтэй байсан байх. Магадгүй та тийм нэгнийг сонгосон байх. Дэлхийн үзэл бодлоор бол, энэ нь амьдралаа дэмий үр ашиггүй үрж байгаа хэрэг. Мөнхийн улсын үзэл бодлоор бол, энэ нь танд Христийн шүүлтийн хаан суудлын өмнө сэтгэл хөдөлгөсөн бас сэтгэл ханамжаар дүүрэн харилцан ярианд өөрийгөө оруулах боломжийг олгож байна гэсэн үг.
* Хичнээн хэцүү ч гэсэн эхнэр юмуу нөхрөө хайрлахад энэ нь таныг хэрхэн урамшуулж байна вэ? Энэ хичээл танд түүнтэй өнгөрүүлэх өдөр бүрийн амьдралаа өөрчлөхөд ямар байдлаар нөлөөлөх боломжтой вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн талаар сурч ав.
More