Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар

Breathe Spiritual Passion Into Your Marriage

7-с 4 дахь өдөр

“Тэнгэрлэг хамааралтай байдал”

Хэрэв таны гэрлэлт, гэр бүл хошин шог эсвэл хөл толгой нь мэдэгдэхгүй замбараагүй байгаа мэт санагдаж байгаа бол, Бурханы хувьд энэ нь Түүний өмнө тулгарч байсан мөн даван дийлэхүйц зүйл. Өнөөдрийн ихэнх Христитгэлт сургаалиуд бид “өөрсдийн” билэг авъяасаа өөрсдөө нээх, “өөрсдийн” нөөц баялагт өөрсдөө хүрэхэд хэт анхаараад, Есүсийн сургаал, жишээ болсон Ариун Сүнсэнд өөрийгөө удирдуулахыг орхигдуулж байна. Энэхүү Ариун Сүнсэнд хэрхэн найдахыг гэрлэлтээрээ дамжуулан сурцгаая. Тэр Өөрийгөө аль хэдийнээ харуулсан, нотолсон. Хэрэв бид үнэхээр л гэрлэлтээ өөрчлөхийг хүсч байгаа бол, бид тэнгэрлэг хамааралтай байдлын гайхамшгийг сурах хэрэгтэй.

Бурхан хэзээ ч биднийг ямар нэгэн зүйлийг хийж дуусгахад шаардлагатай бүхнийг өгөхгүйгээр тэр зүйлийг хийлгэхээр дууддаггүй. Магадгүй бидний бодсон шиг бүхнийг өгөхгүй байх боловч, энэ нь бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйлс байх болно. Энэ нь хийх ажил маань амархан мэт санагдана гэсэн үг огтхон ч биш. Гэвч Бурхан Исаиагаар дамжуулан амладаг,“Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг”(Исаиа. 40:29).

Энэхүү бодлыг өнгөцхөн бүү бодож өнгөрүүл, учир нь энэ маш чухал: Исаиа 40:29-д Бурхан биднийг өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй, чадал дутагдах олон ажилд дуудахыг дурдсан.

Тэгвэл, үнэхээр ариун нандин гэрлэлтийн “нууц”нь Бурханы амласан тэр нэгэн болох Ариун Сүнс юм. Бурхан бол харилцааг хамгийн чухалчилдаг Бурхан учраас (аврагдах хэрэгцээг маань хангахын тулд Өөрийн Хүүгээ илгээсэн), өөрчлөгдөх хэрэгцээг маань хангахаар Тэрээр Өөрийгөө Ариун Сүнсний байдлаар илгээсэн нь гайхах зүйл биш.

Гэрлэлт бол хоёр итгэгчийн хуваалцах магтаалын гүн гүнзгий үйлдлийн нэг учраас Ариун Сүнс бидний амьдралд идэвхитэй байснаар, хайрлахын утга учрыг ойлгоход бидэнд тусласнаар, хайрлах хүч чадлыг бидэнд өгснөөр, хайрлаж чадаагүй үед минь буруутгаснаар, хайрлах хүч дутах үед зүрх сэтгэлийг маань шинэчилснээр, мөн хайрлагдаж чадахгүй мэт санагдах үед маань итгэл найдвараар дүүргэснээр бидний гэрлэлт ариун байх боломжтой.

* Та өөрийгөө болон гэрлэлтээ хүчирхэг байлгахаар Ариун Сүнсэнд түшиглэдэг үү? Чадал дутагдах үед чинь Ариун Сүнс таныг хүчирхэгжүүлсэн онцгой тохиолдол танд бий юү?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Breathe Spiritual Passion Into Your Marriage

"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн талаар сурч ав.

More

David C Cook-д энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.dccpromo.com/a_lifelong_love/-с үз