Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 9 дахь өдөр

Та хэнийг сонгох вэ: Есүсийг үү эсвэл шөнө дөл хүртэл зурагт үзэхийг үү?

Өнөөдрийн үгийг уншъя.

Ихэнх хүмүүс Бурханы ярихыг хэзээ ч сонсдоггүйн гол шалтгаан нь тэд хэзээ ч Бурханд ярих боломж олгодоггүйд оршино. Яаравчлах нь залбирлаараа үхсэнтэй адил! Та хурдаа сааруулах хэрэгтэй. Та чимээгүй байх хэрэгтэй. Мөн та хүлээсээр байх хэрэгтэй.

Дуулал 37:7-д, "ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ!" (АБ2013) гэдэг.

Үүнийг хийж чадах цорын ганц арга зам бол өглөө эртлэн босох, энэ нь 30 минутын өмнө орондоо орох ёстой гэсэн үг юм. Тэгэхээр шийдвэр эндээс л эхэлнэ: Хэнтэй та цагийг өнгөрүүлэхийг хүсэж байна вэ, Есүстэй юу — эсвэл Жимми, Конан, эсвэл нөгөө Жиммитэй нь үү? Сонголт таных! Та нэгэнт эрт боссон учраас яарч сандралгүйгээр Бурхантай цагийг өнгөрүүлж, өдрөө хамтдаа эхлүүлэх боломжтой юм.

Таны амьдралыг өөрчлөхүйц зурагтын шөнийн хөтөлбөр гэж нэг ч байхгүй. Бүр нэг ч байхгүй шүү! Тэр 30 минутаа өглөөд Бурхантай өнгөрүүлэх нь л амьдралыг тань өөрчлөх болно.

Хэрэв би танд маргааш өглөөний 4 цагт Английн Хатан хаан, АНУ-ын Ерөнхийлөгч, Ромын пап лам бүгдээрээ тантай хувьчлан уулзахыг хүсэж байна гэвэл, магадгүй та өнөө орой унтаж ч чадахгүй байх л даа. Та усанд орж, магадгүй дахин усанд орж ч болох юм! Шөнөжингөө үсчин юм уу гоо сайхны газар хайж, шинэ хувцас худалдан авч, гоёж гангалах байх. Та уулзалтаасаа 30 минутын өмнө очсон байна байх.

Тэгвэл орчлон ертөнцийг Бүтээгч Эзэн маргааш өглөө тантай уулзахыг хүсэж байна! Та хувцаслах ч шаардлагагүй. Та унтлагын хувцастайгаа байж болно. Гэрээсээ ч гарах шаардлагагүй. Гэхдээ та болзоог төлөвлөх ёстой. Энэ нь ямар нэгэн хийж буй зүйлээ зогсоон, Бурханы хүсэж байгаа зүйлийг хийж эхэлнэ гэсэн үг. Хэрэв та лааг хоёр талаас нь асаавал өөрийнхөө бодсон шиг тийм их гэрлийг гаргаж чадахгүй. Танд юу чухал болохыг шийдэх нь чухал: өглөө бүр Бурхантай цагийг өнгөрүүлэх эсвэл өнөөх л шөнийн 30 минутын шоу.

Нэг л өдөр, Бурхан танаас "Та алийг нь сонгосон бэ?" гэж асуух байх шүү

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу болохыг мэдэж, Түүний хүслийн дагуу үйлдэх болно.

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

Холбоотой төлөвлөгөө унших