Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар
![Hearing The Voice Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1281%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Чимээгүй байхад зориулж цаг гаргах нь
Өнөөдрийн үгийг уншъя.
Амьдралд тань олон дуу чимээ байх үед Бурхан тантай ярихгүй. Та ганцаараа байж, бас чимээгүй байх хэрэгтэй. Бид үүнийг чимээгүй цаг гэж нэрлэдэг.
Матай 6:6-д Есүс ингэж хэлдэг: "Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө" (АБ2013).
Бурханы дуу хоолойг сонсох бас амьдралдаа Түүний алсын харааг олж авах нь дараах утгатай: Бурхан тантай уулзахыг хүсэж байна.
Бурханыг та хүлээж байгаа биш, харин Тэр таныг хүлээж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Өөртэйгөө харилцаатай байлгахаар Бурхан таныг бүтээсэн. Өдөр бүр таныг Өөртэй нь харилцаатай байгаасай гэж Тэр хүсдэг. Өдөр бүр Өөртэй нь болзоо тогтоогоосой гэж Тэр хүсдэг. Бурхан хүлээсээр байгаа.
Өнөөдөр ганцаараа чимээгүй газарт байх нь үнэхээр хэцүү зүйл. Амьдралд тань ямар их дуу чимээ байгаа гэдгийг та ухаарсан эсэхийг би сайн мэдэхгүй. Машин дотроо та үргэлж радио асаасан, чихэвчээ зүүсэн эсвэл Блютүүт тань асаалттай. Хүлээлгийн өрөө бүр, дэлгүүр бас цахилгаан шат бүрд дуу эгшиглэнэ. Амьдралд тань огт дуу чимээгүй цаг хором гэж маш ховор.
Гэртээ хүүхдүүдтэй бол улам ч хүндрэлтэй! Гэхдээ бага зэрэг найдварыг би танд өгье. Түүхэн дэх агуу эмэгтэйчүүдийн нэг болох Сюзанна Уэсли 18 хүүхэдтэй байсан. Түүний хөвгүүдийн нэг Жон Методист чуулганыг үүсгэн байгуулсан ба Методист сэргэлтийн номлогчдын хамт Христитгэлийг Өрнөд Америкаар түгээсэн бол Чарльз хэмээх өөр нэг хүү нь 6000 гаруй магтан дууг бичжээ.
18 хүүхэдтэй хүн хэрхэн ганцаараа байх цагийг олж чадах вэ? Түүний намтарт, Сюзанна Уэсли өдөр бүр гадаа гарч хамгийн дуртай савлагч сандал дээр хормогчоо толгой дээрээ тавиад нэг цаг суудаг байсан хэмээн бичсэн байдаг. Ээж нь толгойгоо хормогчоор бүтээсэн бол, "Ямар ч хүүхэд ээжийн тайван байдлыг алдагдуулж болохгүй тэгвэл аюултай!" гэдгийг хүүхдүүд нь мэддэг.
Ээжийнх нь залбирал түүний амьдралыг хэлбэржүүлсэн гэж Уэсли хэлжээ. Хэрэв та үнэхээр цөхрөнгөө барсан байгаа бол ганцаараа байх цагийг гаргах л хэрэгтэй. Чимээгүй байж, Эзэнтэй уулзахад зориулж цаг гаргаарай.
Рик Воррены чимээгүй цаг © 2014. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Hearing The Voice Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1281%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу болохыг мэдэж, Түүний хүслийн дагуу үйлдэх болно.
More
Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.