Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар
Бурханыг сонсъё гэсэн хүсэл танд байх ёстой
Өнөөдрийн үгийг уншъя.
Та Бурханыг сонсъё гэж үнэхээр үнэхээр хүсэхгүй л юм бол сонсож чадахгүй. Энэ бол сонголт гэж би хэлж байгаа юм биш шүү. Сонсвол сайхан байх болно гэж ч хэлж байгаа юм биш. Энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл мөн!
Бурхантай мэтгэлцээд байвал Тэр таны амьдрал дахь Өөрийнхөө зорилгын талаар танд хэлэхгүй. Энэ дэлхий дээр Бурханы танд зориулсан зорилгыг "Энэ талаар би бодож үзье" гээд байвал Бурхан хэлэхгүй.
Үгүй ээ! Энэ зайлшгүй шаардлагатай зүйл байх ёстой. "Би энэ дэлхий дээр яагаад оршин буйгаа мэдэх хэрэгтэй. Та намайг амьдралдаа юуг хийгээсэй гэж хүсэж буйг би мэдэхийг хүсэж байна. Би Таны дуу хоолойг сонсохыг хүсэж байна. Надад Таны алсын хараа хэрэгтэй байна." гэж та хэлэх хэрэгтэй.
Дуулал номд Давид Хаан, "Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” (Дуулал 40:8 АБ2013) гэж бичжээ.
Бурханыг хүндлэхийг тэр юунаас ч илүүтэйгээр хүсэж буйгаа Давид тунхагтаа цогтойгоор өгүүлсэн. Дуулгавартай байх ба Бурханыг дагах нь түүний хувьд сонголт байгаагүй. Энэ бол Давидын хийхийг хүссэн цорын ганц зүйл нь байв. Бурханыг эрж хайхыг тэр дараах үгстэй зүйрлэжээ, "Би үүнийг хүсэн байна," "Би үүнийг эрж хайж байна," "Би үүнийг юунаас ч илүү хүсэж байна," бас "Би бол урсгал усыг хүсэх буга адил."
Та ийм аргаа барсан байдалд орох үедээ Бурханыг сонсох нь гарцаагүй.
Олон хүмүүс Бурхантай ярих хэдий ч тэд Бурханыг хэзээ ч сонсож чаддаггүй. Тэдний хувьд залбирал бол ганцаараа ярих яриа байдаг. Гэвч зөвхөн нэг талаас л ярих яриагаар хүрээлэгдэх үед амжилттай харилцаа байх боломжгүй. Хэрэв би эхнэртэйгээ ярих үед эхнэр минь эргээд надтай хэзээ ч ярьдаггүй бол яах вэ? Энэ бол харилцаа биш. Харилцан яриа өрнөх ёстой. Залбирлаараа дамжуулан Бурхантай ярих нь чухал байдагчлан Бурханыг сонсож бас Түүнийг танд хандаж ярих боломжийг олгох нь чухал. Энэ нь хэрхэн биелэх боломжтой вэ? Нэгдүгээрт, та үүнийг юунаас ч илүүтэйгээр хүсэх хэрэгтэй.
Дэд хууль 4:29-д, "Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно" (АБ2013) гэж хэлжээ. Баталгаатай!

Энэ төлөвлөгөөний тухай
Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу болохыг мэдэж, Түүний хүслийн дагуу үйлдэх болно.
More
Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.