Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 10 дахь өдөр

Бурханы хараагаар харахуй

Өнөөдрийн үгийг уншъя.

Библи нь Исаиа, Иеремиа, Даниел, Хосеа, Иона, Микагийн адилаар Бурханы харааг авсан хэдэн зуун хүний жишээгээр дүүрэн аж. Өөрийн амьдралд Бурханы харааг олж хaрах нь тийм ч солиотой зүйл биш л дээ. Бурхан танаар хийлгэхийг хүсэх дараагийн алхмыг тодорхой болгохын тулд оюун санааны зургийг ашиглах нь элбэг байдаг.

Та нарын олонх нь зураглан төсөөлөгч тул би үүнийг тайлбарлах шаардлагагүй байх. Та Библи дээрх түүхийг уншихдаа тухайн түүхийг тод, өнгөтөөр ​​хардаг байж болох юм. Ном уншихдаа ч бас та тэр түүхийг оюун ухаандаа үргэлж төсөөлж байдаг.

Гэхдээ үлдсэн хэсэг бүлэг хүмүүсийн хувьд энэ нь тийм ч амар байдаггүй. Жишээ нь би зураглан төсөөлөгч биш. Зургаар биш харин үгээр тунгаан бодох гээд байдаг юм.

Хэрэв та зураглан төсөөлөгч биш бол Бурханы харааг хэрхэн хүлээж авах вэ?

Эхлээд, Бурханаас тодорхой асуултыг асуугаарай.

Чимээгүй цагаа хийхдээ, Библи уншаад, залбирсныхаа дараа зүгээр л чимээгүй байж, Бурханыг хүлээж болох юм. "Бурхан минь, надад хандаж хэлэхийг хүсэх ямар нэгэн зүйл байна уу?" гэж асуу. Тэгээд хүлээгээрэй. "Бурхан минь, миний огтхон ч бодоогүй ямар нэгэн зүйлийг намайг мэдээсэй гэж Та хүсэж байна уу?" гээд хүлээгээрэй.

Иаков 1:5-д, "Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно" (АБ2013) гэж хэлсэн байдаг. Өөрөөс нь зөвлөгөө аваасай мөн таныг тодорхой байгаасай гэж Бурхан хүсдэг. Тэр таны асуухыг хүлээж байдаг!

Хоёрт, Бурхан танд хандан юуг хэлэхийг хүсээд байгааг харахын тулд Бурханы Үгийг хараарай.

Дуулал 119:18-ыг цээжлэх шаардлагатай: "Таны хуулийн гайхамшигт зүйлсийг надад харуулахаар нүдийг минь нээгээч!" (АБ2013). Энэ бол Бурханы Үгийг нээх үедээ залбирахад тохирсон үг мөн. Танд байгаа асуудал бүрд өгөх хариулт нь энэ номд байдаг. Гэхдээ амьдралдаа эсвэл зөвхөн өнөөдрийн хувьд ч юм уу Бурханы харааг хайхдаа үүнийг та уншиж, судалж, цээжилж мөн тунгаан бодох хэрэгтэй.

Рик Воррены чимээгүй цаг © 2014. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав.
Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу болохыг мэдэж, Түүний хүслийн дагуу үйлдэх болно.

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

Холбоотой төлөвлөгөө унших