Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 16 дахь өдөр

ШҮҮЛТ БОЛОН БАРДАМ ЗАН

Коринт хотын чуулган бардамналаар дүүрсэн байсан. Коринт хот бол худалдаа, урлаг болон гүн ухааны дэлхийн төв цэг нь байсан бөгөөд тэд олж авсан болон хүрсэн зүйлсээрээ бардамнан өөрсдийгөө дээгүүрт тавьдаг байсан. Тэд өөрсдийгөө бусадтай харьцуулан бас үр дүнгий нь шүүдэг байсан. Тэдний бардам зан нь бусдыг ширүүнээр шүүхэд бас тулаан тэмцэлдээн ба хагаралд тэднийг хөтлөсөн.

Паул тэдний дэлхийн бардамналд сүнслэг байдлын үзэл санаагаар хариулт өгсөн байдаг. Тэрээр энэ дэлхийн нүдэнд амжиллтай нэгэн байхыг огт чухалчлаагүй. Амжилт хэмээн өөрийнхөө үзэх үзэлд найдахыг ч тэрээр чухалчлаагүй. Тэрээр бүхнийг Есүс Христийн шүүхийн өмнө улмаар Түүнээр шүүлтийг хийлгэхээр бууж өгсөн.

Дэлхийн стандартын дагуу та бусдыг шүүн эсвэл бусдаар шүүгдэж байна уу? Та өөрөө өөрийгөө хэт шүүмжилж эсвэл өөрөө өөрийгөө хэт урамшуулдаг уу? Бурханд даатга тэгээд Бурхан зөвхөн зүрхийг хардаг гэдгийг бүү март (1 Самуел 16:7).

Есүсийн шүүхийн өмнө гэрчилж буй мэтээр амьдар. Таны хүүхдүүдийн харах хэрэгтэй үлгэр жишээ бол энэ.
Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com