Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 15 дахь өдөр

БУУЖ ӨГӨХ

"Амжилт бүхий" хүүхдүүдийг гаргаж ирэхийн тулд бид өөрсөддөө маш их дарамтыг учруулдаг ба эцэг эх байна гэдэг мэдээж хэцүү ажил болох нь маргаангүй. Гэвч, энэ үе шатанд бидний гүйцэтгэх үүрэг яг юу юм бол? Энэ сургаалд, Паул, багш хүний гүйцэтгэх үүргийн талаар тайлбарласан байдаг. Энэ бол гэр бүлд ч бас хамааралтай гэдэгт бид итгэдэг.

Эцэг эхчүүд бол гэр бүл дэхь Бурханы төлөөлөгчид бөгөөд энэ үүрэг бол хамгийн чухал үүрэг мөн. Гэсэн хэдий ч, төгсгөлд нь, бид үр дүнгий нь Бурханд үлдээх ёстой, учир нь Тэр бол "өсөлтийг гаргагч Нэгэн" мөн. Тэр л бидний хүүхдүүдийг хэлбэржүүлэн өсгөх болно. Өөрсдийн хэв маягаас татгалзан бас хүүхдүүдээ Бурханд өргөх нь хэцүү хэдий ч, хүүхдүүд маань биднээс аль болох бага хамааралтай бөгөөд Түүнээс улам илүү хамааралтай болох нь Бурханы хүсэл байдаг.

Бурханлаг хүн болж өсч торнихыг нь та хүчилж чадахгүй боловч та өөрөө Бурханлаг эцэг эх байж чадна. Хүүхдүүдийнхээ асуудлуудыг, өөрийнхөө үлгэр жишээг болон зөөлөн судалгаа шинжилгээнүүдээ хүүхдүүдээ "тарьж бас услах"-ад ашигла, тэгээд үр дүнгий нь Бурханд даатган үлдээ.
Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com