Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 12 дахь өдөр

АРИУН СҮНСНЭЭС ИРЭХ ХҮЧ

Хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил хэдий ч биднийг чиглүүлж байдаг гол Туслагч бидэнд байдаг. Бид итгэгч болох үед, эцэг эх байх мэргэн оюун ухааны эх сурвалж болох — Ариун Сүнсээр бид дүүргэгддэг. Сонголтууд, шийтгэлүүд эсвэл хүүхдийнхээ оронд өөрсдийгөө тавих уу гэдгийг шийдвэрлэх хүнд шийдвэртэй нүүр тулах үедээ өөрийнхөө хүчээр хийх ямар ч боломжгүй тийм хариултуудыг өгч байдаг "дэлхийн сүнс"-ний оронд " Бурханаас ирсэн Ариун Сүнс"-рүү хандах хэрэгтэйгээ төлөвшсөн Христитгэлтэн мэддэг. Хүүхдүүд рүүгээ хандахаасаа өмнө Ариун Сүнс рүү хандах үед, зөвхөн "хүний мэргэн оюун ухаан"-ы оронд бид Бурханы мэргэн оюун ухааны дагуу ярьж чаддаг.

Ариун Сүнс болон залбирлаас илүү үнэ цэнэтэй эцэг эх байх хөтөч гэж үгүй.
Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com