Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөЗагвар
Төлөвлөгөөний талаар бичигдээгүй гурван хууль
Төсөөлөөд үз: Та шинэ брэндийн цамц худалдаж аваад түүнийгээ өмсөх өдрөө тэсч ядан хүлээнэ. Яагаад гэвэл тэр цамцаа өмсвөл тэр нэгэн хөөрхөн охин эсвэл царайлаг хөвгүүн таныг анзаарч харна. Та бүх зүйлээ төгс тааруулан өмсөөд гарна. Тэгээд өдрийн цайгаа идэж байтал, эмгэнэлт зүйл тохиолдох нь тэр. Та кетчупээ нөгөө шинэ цамцаараа дүүрэн асгачихсан байх яг тэр үед таны харж явсан хүн таны ширээг зүглэн ирэх болно.
Заримдаа амьдрал бидний төлөвлөсөний дагуу байдаггүй.
Библид, Гидеон нэртэй нэгэн хүний тухай түүх гардаг. Гидеон, Манассе дотроос хамгийн дорой нь байсан төдийгүй гэр бүлийнхээ хамгийн отгон нь байсан. Тэр бол Бурханы сонгох нэгэн яав ч биш шиг байсан. Гэвч, Бурхан Гидеонийг Мидианчуудын эсрэг тулалдуулахаар дуудан, тэр 38000 эрчүүдийг ялдаг. Тэгээд Бурхан Гидеонд чи маш олон байлдагч нартай байна. Хэрвээ тэд Мидианчуудыг ялбал өөрсдөө хийсэн мэт болох тул хэмээн 20000 эрчүүдийг гэр уруу нь буцаадаг. Гэсэн ч Бурхан одоо ч гэсэн их байна гэсээр Гидеон 300 цэрэгтэй үлддэг. Тэр нь мэдээж Гидеоний анх төлөвлөсөн тоо байгаагүй.
Бид ирээдүйнхээ талаар болон Бурханы бидэнд бэлдсэн зүйлсийн талаар бодох үедээ юмс үргэлж бидний төлөвлөгөөний дагуу байхгүй гэдгийг санах хэрэгтэй.
Төлөвлөгөөний талаар бичигдээгүй бидний дагах ёстой гурван хууль:
1)Шинээр эхэл.Амьдрал бол ямар нэг зүйлийг шинээр эхлэх тойргон хэлхээ юм. Та дунд сургуулиа төгссөн бол, ахлах сургуульд шинээр суралцах цаг юм. Та ахлах сургуулиа сайнтай муутай төгслөө дөө гэж бодох яг тэр үед их сургуульд орохдоо бэлдэн том хүн болох хэрэгтэй болно. Үнэн гэвэл, энэ тойрог хэзээ ч дуусахгүй. Шинээр эхлэхэд суралц. Төлөвлөгөө өөрчлөгдөх үед, дахин өөрөөр хийхдээ бэлэн бай. Бурхан ямар зүйл хэлэхийг чи хэзээ ч мэдэхгүй.
2)Үгүй гэж хэл.Заримдаа бид хамгийн сайнд нь "за" гэж хэлэхийн тулд сайн зүйлст "үгүй" гэж хэлэх шаардлагатай болдог. Бид бүгдийг хийж чадахгүй. Тиймээс Бурханы хаанчлалд өөрийнхөө цагийг хамгийн сайнаар хэрхэн ашиглаж болох талаар мэргэн ухааныг залбиран гуй.
3) Бүтээлч бай.Бурханы төлөвлөгөө заримдаа бидний төсөөлж байгаагүй газарт биднийг аваачдаг. Гидеон жирийн байлдааны зэвсэгний оронд эвэр бүрээ, хоосон сав болон бамбартайгаа байлдахаар болдог. Та өнөөдөр Бурханы танд өгсөн тэрхүү авьяасыг ашигла. Бусад хүмүүст юу байгаа дээр бүү анхаарлаа хандуул. Бурхан танд өгсөн зүйлсээрээ дамжуулан таны төсөөлж ч байгаагүй газрааг хөтлөн дагуулах болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс хэтэрсэн санагдаж болох юм. Энэхүү 6 өдрийн библийн төлөвлөгөөгөөр бид Бурханы төлөвлөгөө нь бидний бодож байгаа шиг тийм ч төвөгтэй биш харин бидний төсөөлж буйгаас ч илүү сайн болохыг суралцах болно.
More