Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөЗагвар

God’s Plan For Your Life

6-с 2 дахь өдөр

Бурханы төлөвлөгөө нь таныг юу хийх вэ гэдгээс илүү таны хэн бэ гэдэгт анхаардаг.

Би юу хийх хэрэгтэй вэ? 

Та мэдээж ийм асуулттай нүүр тулж байсан байх. Ялангуяа ямар их сургуульд орох вэ эсвэл ямар мэргэжилтэй болох вэ гэх мэт амьдралын том шийдвэрүүдтэй тулах үедээ. 

Библи дээр Есүсээс хуулийн багш нар "Хуулийн аль тушаал нь хамгийн агуу вэ?"(Матай 22:36) хэмээн асуудаг. Өөрөөр хэлбэл: Би юу хийх хэрэгтэй вэ?

Дараагийн ишлэл дээр Есүс ийнхүү хариулдаг. "Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла" (Матай 22:37-39)

Бидний амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөг ойлгохыг хичээх үедээ бид Есүсийн тушаасан энэхүү хоёр зүйлсээс эхлэх боломжтой.

1) Бурханыг хайрлах.

2) Бусдыг хайрлах.

Та магадгүй бодож байж болох юм, наадах чинь үнэхээр гоё сонсогдож байна. Гэхдээ би ямар их сургуульд орох, ямар мэргэжил сонгохоо яаж мэдэх юм бэ? 

Шудрага л асуулт. Сайн мэдээ нь юу вэ гэвэл: Хэрэв та Есүсийг дагадаг, өөрийгөө түүний хүмүүсээр хүрээлүүлдэг бол, Ариун Сүнс ямар сонголт хийх тал дээр тань туслах болно. 

Та магадгүй хоёр сайн их сургуулийг сонгоод Бурхан таныг алинд нь яваасай гэж хүсч буйг мэдэхгүй эргэлзэж байж болох юм. Тэгвэл буцаад Есүсийн хэлсэн хоёр агуу тушаалыг харцгаая. Бурханыг болон бусдыг хайрлах. Та тэр хоёр их сургуульдаа хоёуланд нь Бурханыг болон бусдыг хайрлах боломжтой юу? Хэрвээ тийм бол, алийг нь сонгох нь тийм ч чухал биш. Бурхан таныг аль ч газар нь байсан ашиглах болно.

Ирээдүйн талаарх том шийдвэрүүдэд Бурхан бидэнд үргэлж "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариултыг өгдөггүй. Жаахан эргэлзээтэй сонсогдож магадгүй ч, та Бурханы төлөвлөгөө нь бидний юу хийх вэ гэдгээс илүү бидний хэн болох вэ гэдэг дээр төвлөрдөг гэдгийг ойлгох үед жинхэнэ эрх чөлөөг мэдрэх болно. 

Тэгвэл энэ нь бид бүх шийдвэрээ өөрөө гарган, хүссэнээрээ амьдарна гэсэн үг үү? Мэдээж үгүй! Бид үргэлж Бурханы хүсэл юу болохыг мэдэх боломжгүй ч бид үргэлж Бурханы замаар алхах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид амьдралынхаа дараагийн алхмыг мэдэхгүй байсан ч гэсэн, биднийг яг одоо дуудсан байгаа тэр газартаа Бурханд дуулгавартай байж чадна. Бид түүнийг даган, шудрагаар амьдран, түүнд дуулгавартайгаар эцэг эхээ болон удирдагч нараа хүндлэн, Бурхан таны амьдралд өгсөн тэдгээр хүмүүсийг хайрлана гэсэн үг юм. 

Хамгийн гоё хэсэг нь: Бид Христийг дагах үед, тэр бидэнд Ариун Сүнсээр дамжуулан мэргэн ухааныг өгдөг. (1Коринт 2:12-13) Тэр бидний оюун санааг шинэчлэн, (Ром 12:2) зөв зүйлс дээр төвлөрөхөд тусалдаг. Бид өөрсдийгөө мэргэн хүмүүсээр хүрээлүүлэх үед (Сургаалт үгс 13:20), тэд бидэнд зөв шийдвэрийг гаргахад тусладаг. Бид мэргэн ухааныг хүлээн авах боломжтой хамгийн зөв зам нь залбирлаар дамжуулан авах юм. Иаков 1:5 дээр хэлэхдээ бид Бурханаас мэргэн ухааныг гуйвал тэр өгөх болно гэсэн!  

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

God’s Plan For Your Life

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс хэтэрсэн санагдаж болох юм. Энэхүү 6 өдрийн библийн төлөвлөгөөгөөр бид Бурханы төлөвлөгөө нь бидний бодож байгаа шиг тийм ч төвөгтэй биш харин бидний төсөөлж буйгаас ч илүү сайн болохыг суралцах болно.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.life.church хаягаар зочлоорой