Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөЗагвар
![God’s Plan For Your Life](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11674%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бид Бурханы төлөвлөгөөг олж харахгүй байгаа үед юу болдог вэ?
Хуучин гэрээнд, Иеремиа гэгддэг Вавилон уруу цөллөгдөн, Бурханаас үгийг авч түүний хүмүүст хүргэдэг нэгэн эш үзүүлэгчийн талаар гардаг. Энэ мэдээж тэдний хүссэн газар байгаагүй байх. Ийм төлөвлөгөө ч байгаагүй. Бурхан тэднийг аврахын оронд "байшингууд босгож, тэндээ амьдар" (Иеремиа 29:5) мөн "миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийл." (Иеремиа 29:7) хэмээдэг.
Хэдэн ишлэлийн дараа, Бурхан тэдэнд ..."та нар Вавилонд далан жил байнаГэхдээ би та нар уруу дахин ирж, өөрийн сайн үгийг та нарт биелүүлэн, гэрийг чинь дахин буцаан авчрах болно." хэмээдэг. (Иеремиа 29:10)
Далан жил! Бидний ихэнх нь ямар нэг зүйлийг далан жил байтугай далан хором ч хүлээх тэвчээргүй байдаг.
Энэ бүх нөхцөл байдалд Бурхан ийнхүү хэлсэн юм. Яг дараагийн эшлэл болох бид бүхний өмнө нь олон удаа сонсож байсан: "Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм." Иеремиа 29:11
Бурханы төлөвлөгөөний талаар мэдэх ёстой гурван зүйл:
1)Сайн төлөвлөгөө нь цаг хугацаа их ордог.Бурхан Израилчуудад далан жилийн турш цөллөгдөх болно хэмээдэг. Хүмүүсийн олонх нь үүнийг сонсоод Бурханы тэдэнд амласан амлалтын талаар харж чадахгүй байх. Заримдаа Бурхан танд өөрийн төлөвлөгөөгөө таниулахгүй үнэхээр удаад байгаа юм шиг санагдаж болох юм. Үнэн гэвэл та магадгүй Бурханы төлөвлөгөөг бүхлээр нь харж чадахгүй байгаа мэт санагдаж болох ч, та Бурханаар дамжуулан доод үеийнхэндээ өөрөө ч мэдэлгүй маш том нөлөөг үзүүлж байж болох юм!
2)Хүлээнэ гэдэг нь цагаа дэмий үрж буй хэрэг биш. Бурхан Израилчуудад далан жил юу ч хийлгүй зүгээр хүлээ гэж хэлээгүй гэдгийг санаарай. Тэр тэдэнд "Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир." хэмээдэг. Та одоо хаана ч байлаа гэсэн, Бурхан таныг ашиглаж чадна! Бурхан таныг хараахан аваачаагүй байгаа тэр газраа хүлээх зуураа Бурханы хаанчлалын төлөө нөлөө үзүүлж чадах энэ цаг мөчөө бүү алд.
3)Түүний төлөвлөгөө бол сайн.Та одоо ямар ч нөхцөл байдалд байгаа бай хамаагүй Иеремиа 29:11 бол амлалт юм. Бурхан танд сайн төлөвлөгөөг бэлдсэн. Тэр нь та нарт ирээдүй ба найдварыг өгнө. Яг одоо магадгүй бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэт санагдаж байж магадгүй. Гэхдээ та үргэлжлүүлэн өөрийн ирээдүйн талаар Бурханд итгэсээр байвал сайн талыг олж харах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![God’s Plan For Your Life](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11674%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс хэтэрсэн санагдаж болох юм. Энэхүү 6 өдрийн библийн төлөвлөгөөгөөр бид Бурханы төлөвлөгөө нь бидний бодож байгаа шиг тийм ч төвөгтэй биш харин бидний төсөөлж буйгаас ч илүү сайн болохыг суралцах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших
![Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12737%2F320x180.jpg&w=640&q=75)
Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
![Зуршлууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13743%2F320x180.jpg&w=640&q=75)
Зуршлууд
![Амралтгүй](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F15303%2F320x180.jpg&w=640&q=75)
Амралтгүй
![Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13048%2F320x180.jpg&w=640&q=75)
Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан
![Есүс: Ялалтын минь туг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F14894%2F320x180.jpg&w=640&q=75)
Есүс: Ялалтын минь туг
![Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16259%2F320x180.jpg&w=640&q=75)
Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь
![Амар тайвныг олох нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13452%2F320x180.jpg&w=640&q=75)
Амар тайвныг олох нь
![Юунд ч санаа бүү зов](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16022%2F320x180.jpg&w=640&q=75)
Юунд ч санаа бүү зов
![БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13611%2F320x180.jpg&w=640&q=75)
БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ
![Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөө](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12546%2F320x180.jpg&w=640&q=75)