Шүүгчид 6:11-16

Шүүгчид 6:11-16 АБ2013

Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра дахь царс модон доор ЭЗЭНий тэнгэрэлч ирж суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн —Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд Гидеон хариулан —Эзэнтэн минь ээ, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Мөн бидний өвөг дээдэс “ЭЗЭН, биднийг удирдан Египетээс авчирсан” гэж бидэнд хуучилсан тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо биднийг ЭЗЭН орхиж Мидианы гарт өгчээ гэхэд ЭЗЭН түүнд хандан —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд ЭЗЭН түүнд —Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв.