Загалмай & ТитэмЗагвар

Cross & Crown

7-с 5 дахь өдөр

Дaхин амилалт—Яагаад тийм чухал гэж

Хэрэв Есүс Христ үхлээс амилуулагдаагүй бол яах байсан бол? Биднийг ямар байдалд орхих байсан бол? Амьдрал дээрх зүйлсэд ямар нэгэн баталгаа бидэнд байх байсан боловуу? Бидний итгэлтэй байдал, үхлийн талаарх бодлууд ба энэ амьдралын дараах оршихуйн найдвар нь бүгд үүгээр нөлөөлөгдөх байсан.

Есүсийн дахин амилалт оюун бодолд маань олон асуултыг бий болгохыг Бурхан мэдэж байсан; тийм ч учраас бидэнд хариулт өгөхийн тулд Тэр Паулыг удирдсан. 1 Коринт 15:14-т гол асуудлыг элч хөнджээ: Хэрэв амилуулалт үнэхээр болоогүй бол яах байсан бэ? "Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно." гэж тэр бичсэн.

Энэ нь хэрэв амилуулалт болоогүй байсан бол итгэл маань хоосон бас ямар ч үндэс суурьгүй байх байсан; бид худал гэрчүүд бөгөөд худлыг тараах байсан гэсэн үг; итгэлийн төлөөх хүчин чармайлт бүр маань хий хоосон зүйл болох байсан; Бичээсийг уншиж, сайнмэдээг хуваалцах нь цаг гарзадсан хэрэг байх байсан (1 Коринт 15:17). Христийн дагагч хүн нэг бүр мөнх амийг хүртэх болно гэдэгт итгэн нойрсох байсан итгэл нь зүгээр л устан, тэнгэр улсад найдах найдвар нь оргүй хоосон зүйл болох байсан (1 Коринт 15:18). Хамгийн харамсалтай нь, бид нүгэлдээ байсаар л байх байсан (1 Коринт 15:17), гэмд унасан хэвээр бас нүглийн төлөөс болох үхлийн шийтгэлтэй хэвээрээ л байх байсан (Ром 6:23). Паул ийнхүү дүгнэжээ: "Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно" (1 Коринт 15:19).

Талархалтай нь, итгэл маань энэ амьдралаар төгсгөл болдоггүй. Учир нь Есүс үхлээс үнэхээр амилуулагдсан. Бурхан, Өөрийнхөө мэргэн оюун ухаан дотор татгалзахын аргагүй нотлох баримтыг бидэнд үлдээжээ. Эхлэл гэвэл, булшыг хамгаалж байсан Ромын цэргүүд энэ үүргээ биелүүлж чадахгүй бол үхэлтэй нүүр тулах байсан. Энэ нь Христийн дагалдагчид Түүний биеийг хулгайлаад, Тэр амилуулагдсан гэж худал тунхаглалыг гаргахаас сэрэмжлэхийн тулд хийгдсэн зүйл (Матай 27:62-66), хэдий ч булш эцэст нь хоосон үлдсэн. Өөрчлөгдсөн амьдралын өөр нэг шинж бол—Христийн айдсаар дүүрэн байсан шавь нар ширүүн заналхийллийг үл харгалзан сайн мэдээний зоригтой тунхаглагчид болон хувирахад ямар нэгэн онцгой зүйл нөлөөлсөн (Иохан 20:19).

Хамгийн чухал нь, үхлээс дахин амилах талаараа Есүс Өөрөө амласан (Матай 16:21). Эцэгтэй нэг болохоо Тэр тунхагласан (Иохан 10:30). Тэгэхээр Тэр амьд оршигч Бурханы Хүү байсан бас байгаа эсвэл Тэр худал хэлж байсан. Гэсэн хэдий ч, Тэр бол үнэн болохыг тэмдэглэсэн нь харагддаг (Иохан 14:6). Түүний амласан эсвэл зөнгөсөн бүхэн яг л Түүний хэлсэнчлэн биеллээ олсон. Биелээгүй үлдсэн зүйл нь ирээдүйд болох зөгнөлүүд аж (энэ дэлхий дээр Түүний хоёрдахь удаагаа ирэх гэх мэт). Эдгээр нь ч бас яг л Түүний хэлсэнчлэн нэг л өдөр болох болно учир нь гэм зэмгүй Бурханы Хүү нь Өөрөө үнэн аж (Иохан 7:18).

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Cross & Crown

Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор Чарльз Стэнли, Есүсийн үнэ цэнтэй цус, дaхин амилалт, танд зориулсан мөнх амийн бэлгэнд анхаарлаа хандуулсан байна. Есүсийн төлсөн төлөөсийг эргэн дурсаж, Эцэгийн агуу хайрын ямар гүн болохыг тэмдэглэхээр түүнтэй нэгдэцгээе.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-easter