Матай 27:62-66

Матай 27:62-66 АБ2013

Бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилчид ба фарисайчууд Пилатынд цуглаад — Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна. Тиймээс шавь нар нь ирж, Түүнийг хулгайлаад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Эс бөгөөс сүүлчийн мэхлэл нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ. Пилат тэдэнд —Харуул аваад яв, чадахаараа хамгаал гэв. Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.

Матай 27:62-66 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв