МАТАЙ 27:62-66
МАТАЙ 27:62-66 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа өдөр нь бэлтгэлийн өдрийн дараахь өдөр байсан бөгөөд ахлах тахилч нар болоод фарисайчууд Пилатынд цуглаж, — Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна. Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ. Пилат тэдэнд, —Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ гэв. Тэд очоод хадан дээр лац тавьж, харуул гарган булшийг манацгаав.
МАТАЙ 27:62-66 Ариун Библи 2013 (АБ2013)
Бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилчид ба фарисайчууд Пилатынд цуглаад — Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна. Тиймээс шавь нар нь ирж, Түүнийг хулгайлаад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Эс бөгөөс сүүлчийн мэхлэл нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ. Пилат тэдэнд —Харуул аваад яв, чадахаараа хамгаал гэв. Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.