Загалмай & ТитэмЗагвар
Аврал & Уучлал
Христийн цуснаас салангид хэн ч тэнгэрлэг Эцэгтэй харилцаатай байж чадахгүй. Учир нь Бурхан бол ариун бөгөөд Түүнтэй харилцаатай байх боломжид гэм нүгэл маань саад болдог. Гэвч унасан хүн төрөлхтөнтэй эвлэрүүлэх эвлэрүүллийг Тэр хайр дотор төлөвлөн санаачилжээ. Есүсийн цус Эцэг рүү ойртоход шаардлагатай бүхнээр биднийг хангадаг.
"Чөлөөлөх" гэдэг нь "ямар нэгэн зүйлийг эргүүлэн худалдан авах" гэсэн утгатай. Гэмд боолчлогдсон амьдралаас эргүүлэн худалдан авах гол зорилгын төлөө Есүс Христ загалмайруу очжээ. Магадгүй та өөрийгөө тийм ч муу хүн биш бас гэмд боолчлогдсон нэгэн гэж бодохгүй байж болох юм. Гэвч ёс суртахуунтай гэж өөрийгөө хичнээн бодох ч бид бүгд гэмтэй (Ром 3:23) аж.
Биднийг чөлөөлөхийн тулд төлөөс төлөгдөх ёстой болсон. Гэвч хэнд төлөөс төлөгдсөн гэж? Есүс диаволд төлөөсийг төлөөгүй; Түүний ариун шүүлтэд нийцүүлэхийн тулд Бурханы шаардах төлөөсийг Тэр төлсөн. Езекиел 18:20-д дурдсанчлан, "Нүгэл үйлдэгч амь үхэх болно." Бидний авралын төлөөс Бурханы төгс Хүүгийн цус байсан—мөн Тэр бидний өмнөөс энэ золиосыг өргөжээ. Эцэг Христийн төлөөсийг хүлээн авсан учраас гэмийн хүлээсээс бид чөлөөлөгдсөн бөгөөд Эцэгт дуулгавартай байдлын эрх чөлөөн дотор амьдрах боломжийг бүрдүүлэх Ариун Сүнсний хүчийг бид хүлээн авсан.
Гэмийн маань төлөөх уучлалын талаар ярих үед ихэнх хүмүүс Түүнээс тэд уучлаачээ хэмээн гуйсан учраас л Эзэн тэднийг уучлах болно гэж төсөөлдөг. Тэдний хүсэлтэд уучлал үндэслэгдээгүй харин тэдний өрийн төлөөх Христийн төлөөсөнд уучлал нь үндэслэгдсэн гэдгийг тэд ойлгоогүй байж болох талтай. Зүгээр хэн нэгэн гуйсан учраас л Эзэн буруу зүйлийг уучилдаггүй. Түүний ариун байдал гэмийг анхааралгүй орхидоггүй; энэ нь шийтгэл хүртэх зохистой. Эзэний шүүлт гэм бурууг төлөөсгүйгээр уучлан өнгөрүүлэх боломжийг олгодоггүй.
Бурханы төгс Хүүгийн үхлийн орлуулалт л итгэл ба гэмшлээр Түүн дээр ирэх хүн бүрийг Тэр уучлах үндэслэлийг Эцэгт олгосон (Ефес 1:7). Түүний уучлалыг өөртөө олж авахын тулд бидний хийж чадах зүйл гэж нэг ч үгүй. Христийн цус амьдралыг маань хучих үед л бидэнд уучлал олгогддог.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор Чарльз Стэнли, Есүсийн үнэ цэнтэй цус, дaхин амилалт, танд зориулсан мөнх амийн бэлгэнд анхаарлаа хандуулсан байна. Есүсийн төлсөн төлөөсийг эргэн дурсаж, Эцэгийн агуу хайрын ямар гүн болохыг тэмдэглэхээр түүнтэй нэгдэцгээе.
More