Загалмай & ТитэмЗагвар
Зөвтгөл & Эвлэрүүлэл
Гэмт хүн төрөлхтөн дээр Бурханы уур хилэн буух талаар Бурханы Үг бидэнд анхааруулдаг (Ром 5:8-10), боловч Христийн цусаар зөвтгөгдсөн хүмүүс аймшигтай шийтгэлээс аврагдах болно. Зөвтгөл гэдэг нь бидний гэмийн төлөөх бүрэн төлөөс болох Хүүгийнхээ үхлийг Эцэг хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай (Ром 3:23-26). Тэр бол гэм зэмгүй Бурханы Хурга учраас Есүс шаардлага хангасан орлуулалт аж.
Цаашилбал, бид Эзэний нүдэнд зөвт хэмээн тунхаглагдсан. Бидний бүхий л гэмийг маань Есүс Өөрийнхөө дансанд шилжүүлэн улмаар төлөөсийг нь бүрэн төлсөн хууль ёсны шилжүүлэг хэмээн зөвтгөлийг бод. Дараа нь, Тэр Өөрийнхөө төгс амьдралын бичлэгийг авч бидний дансанд шилжүүлжээ. Одоо Бурхан биднийг харах үедээ, Түүний хардаг зүйл нь Христийн төгс байдал аж. Бид гэм буруутай байхаа больсон, харин бид ийнхүү үргэлж үйлддэггүй хэдий ч хуулийн дагуу зөвт хэмээн тунхаглагдсан хүмүүс болжээ.
Эзэний нүдэнд зөвт хэмээн харагдах нь ямар гайхалтай онцгой эрх дарх вэ! Энэ нь итгэгчид хүссэн бүхнээ хийх боломжтой гэсэн үг биш. "Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул" (1 Коринт 6:20) гэдгийг санаарай. Бид Бурханы хүүхдүүд хэдий ч, хэрэв бид диаволын хүүхдүүд мэтээр аашилж аяглах юм бол хайрлагч тэнгэрлэг Эцэг маань сахилгажуулалтыг ашиглан, хэн болохыг маань бидэнд сануулахдаа итгэмжтэй байх болно. Бурханы өмнө гэм зэмгүй байдалтай зогсдог болохыг маань тусган харуулахуйц амьдралаар амьдруулахын тулд зөвт байдлын бэлэг биднийг өдөөж зоригжуулах ёстой.
Тусгаарлалт, холдуулалтаар тодорхойлогдсон харилцаа хүлээн зөвшөөрөлт, эдгэрлээр тодорхойлогдох харилцаа болж хувирах үед тэр өөрчлөлт нь "эвлэрүүлэлт" гэдгээрээ олонд танигджээ. Адам, Ева хоёр Эзэнд дуулгаваргүй хандсан тэр мөчид Бурхан ба хүн төрөлхтний хоорондын харилцаа тасарсан боловч Хүүгээ дэлхий рүү илгээх замаар эвлэрүүллийг хийх санаачлагыг Эцэг гаргасан. Загалмай дээр урсгасан цусаараа дамжуулан Бурхан ба хүн төрөлхтний хооронд эвлэрүүллийг тогтоох боломжийг Христ олгов. Цаашилбал, Тэр биднийг Эцэгийн өмнө гэм зэмгүй болгосон (Колоссай 1:19-22). Бүх саад тотгор авч хаягдсан ба итгэгч хүн бүр Эзэнтэй дотно харилцаатай болох боломжтой болжээ.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор Чарльз Стэнли, Есүсийн үнэ цэнтэй цус, дaхин амилалт, танд зориулсан мөнх амийн бэлгэнд анхаарлаа хандуулсан байна. Есүсийн төлсөн төлөөсийг эргэн дурсаж, Эцэгийн агуу хайрын ямар гүн болохыг тэмдэглэхээр түүнтэй нэгдэцгээе.
More