Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 9 дахь өдөр

Бодол санаатай байхад л хангалттай юм.

"Баян бас алдартай хүмүүсийн амьдрал" гэдэг хуучны телевизийн шоун дээр хөтлөгч Робин Лийк асар баян хүмүүсийн амьдралыг харуулахаар харшуудаар болон дарвуулт онгоцнуудаар аялсан. Олон саяын хөрөнгөтнүүдтэй харьцуулбал бидний орлого жижигхэн үсэгнүүд мэт санагдаж болох юм. Гэвч Бурхан бидний дансны үлдэгдэлд гайхдаггүй. Тэр бидний зүрх сэтгэлийн нөхцөл байдалд юунаас ч илүүтэйгээр санаа тавьдаг.

Марк 12-р бүлэгт, мөргөл үйлдэхийн тулд сүмд ирсэн ядуу бэлэвсэн эмэгтэйн тухай түүхийг өгүүлдэг. Эрдэнэсийн санд олон баячуул ихийг хийж байлаа. Харин ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, өөртөө байгаа бүхэн нь болох хоёр жижиг зэс зоос хийжээ. Энэ нь нэг центний талд арай гэж хүрэхүйц үнэ цэнэтэй зооснууд байсан.

Есүс бэлэвсэн эмэгтэйн өргөлийг хараад, Тэрээр шавь нартаа, энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж хэлсэн. Тэрээр өөрийнх нь хэрэгцээг Бурхан хангах болно гэдэгт итгэж байгаа учраас байгаа бүхнээ өгсөн.

Бодох зүйл:
1. Та илүүдлээсээ өгч байна уу, эсвэл золиос гаргах байдлаар өгч байна уу?
2. Өгөх талаар таны хийх дараагийн алхам юу вэ?
3. Бусдын бэлгийг өөрсдийнхөө бэлэгтэй харьцуулах нь үргэлж өрсөлдөөнд хүргэдэг. Харьцуулах урхинд та урхидуулагдаж байсан уу? Та тэр туршлагаас юуг сурсан бэ?

Залбирал:
Есүс, миний бэлэгний хэмжээнээс илүүтэйгээ миний зүрх сэтгэл ямар байгаад санаа тавьдагт тань талархъя. Тантай адил улам илүү өгөөмөр нэгэн болоход надад туслаач.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc