Санхүүгийн замаа олохЗагвар
Хүслээ хэрэгцээнээс ялгах.
Бидний ихэнхдээ хүсдэг зүйлс маань хэрэгцээтэй зүйл маань биш байдаг. Хэрэв бид өөрөө өөрсөдтэйгөө шударга байх юм бол, бидэнд үнэхээр хэрэгцээтэй зүйлсээс маань илүү их өгөгдсөн байдаг. Бидэнд хоол хүнс, хувцас, орон байр л хэрэгтэй байдаг. Эдгээрээс бусад бүх зүйлс бидний хүсэл байдаг.
Тиймээс бид юу хүссэнээ олж авч чадахгүй байх үедээ хэрхэн баяр хөөрийг олж авах боломжтой вэ? Сэтгэл ханамж нь бидний банкны хуулгаас бус харин бидний хандлагад тулгуурладаг. Хэрэв бид үргэлж л илүү их мөнгө олох, илүү их нөөц баялгийг олж авах, өөрсдөдөө улам их баялгийг олж авахыг эрэлхийлж байдаг бол Бурхан үүнийг хэрхэн ашиглахыг төлөвлөсний дагуу бид ашигладаггүй гэсэн үг.
Мөнгө нь бидний хэрэгцээг хангах, бусдын хэрэгцээг хангах, Бурханд хандан хүндэтгэлийн үйлдэл болгон эргүүлэн өгөх боломжийг олгодог хэрэгсэл юм. Бурханд өгснөөр бид мөнгөнөөс сэтгэл хангалуун байдлыг олж авдаггүй, харин Есүсээс сэтгэл хангалуун байдлыг олж авч байдаг гэдгийг тунхагладаг. Бурханаас илүү ихээр мөнгийг хайрлах нь өвдөлт, урам хугаралт, нүгэл рүү биднийг дагуулдаг. Гэвч бид Бурханд бидний хэрэгцээг хангах болно гэдэгт итгэж найдаж чадвал бид Түүн дотор сэтгэл хангалуун байдлыг олж авч чадна.
Мөнгө хэзээ нэгэн цагт дуусах болно, гэхдээ Бурхан бол юу ч болж байсан бүх зүйлээр дамжуулан бидэнтэй хамт байдаг өгөөмөр өгөгч юм. Тэр бидний хүсэн хүлээж байснаас ч илүүгээр биднийг хангадаг. Бид Түүнд найдаж бас мөнгө болон амьдралаараа Түүнд дуулгавартай байх аваас бидний дотор үүсэн бий болгодог Түүний дуусашгүй хайр болон өөрчлөлтийг хүлээн авдаг.
Бодох зүйл:
1. Таны хүсч байгаа гэхдээ танд тийм ч хэрэгцээтэй биш хоёр зүйл юу вэ? Бурхан танд эдгээрийг өгөх болно гэдэгт та итгэх үү (эсвэл тэдгээр зүйлс танд хэрэггүй гэдгээ сайн мэдэж байгаа гэдэгт)?
2. 1-ээс 10 хүртэлх түвшинд хэмжвэл та хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ? Яагаад та энэ дугаарыг сонгосон бэ?
3. Бурхан бидний хамгийн сайн сайхны төлөө биш гэдэгт итгэх үедээ бид сэтгэл хангалуун биш болж эхэлдэг. Энэ сард Бурхан танд итгэмжтэй байсаар ирсэн гурван арга зам юу вэ?
Залбир:
Есүс, үргэлж миний хамгийн сайн сайхны төлөө байдагт тань Танд талархаж байна. Таны дотор ба зөвхөн Таны л дотор сэтгэл хангалуун байхад надад туслаач.

Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу
More
We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc