Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 16 дахь өдөр

Мөнгөгүй хоосон хүмүүс бусад хүмүүсийг ивээх боломжгүй юм.

Лук 10-р бүлэг дээр замын хажууд дээрэмдүүлэн, зодуулан, үхэхээр хаягдсан еврей хүний ​​тухай өгүүлдэг. Хэд хэдэн хүн түүнийг өнгөрөн явсан. Дараа нь самари хүн ирэв. Иудей хүнийг ​​аврахаар ирсэн цорын ганц хүн нь Самари хүн байв. Самари хүн өөртөө байсан зүйлс болох- тос, дарс, хоёр өдрийн цалин хөлсийг-шархадсан хүнийг эдгээхэд нь туслахын тулд өгчээ.

Самари хүн бусдыг ивээхэд бэлэн байсан учир нь тэрээр өөртөө байсан зүйлсийг зохисгүй байдлаар зарцуулаагүй байсан. Тэр шархадсан еврей хүнийг эмчилсэн төдийгүй, түүнийг үүн дээр нэмж ивээсэн! Самари хүн тэр хүнийг дэн буудалд хүргэж, дэн буудлын эзэнд хоёр мөнгөн зоосыг өгч, тэр хүнийг асрах зардлыг нөхөн төлжээ. Түүнчлэн тэрээр шархадсан хүний зардал нь үүнээс илүү их гарах юм бол дэн буудлын эзэнд нөхөн төлөхаар амласан.

Самари хүн өгөөмөр байх бэлтгэлтэй байсан бөгөөд Бурханаар үүгээр дамжуулан хэн нэгнийг ивээсэн юм. Эцсийн эцэст хэрэв бид өөрсдийнхөө санхүүгийн сайн нярав байж чадахгүй бол бид бусдыг ивээж чадахгүй. Бид бүгдийг зарцуулахын оронд мөнгө хэмнэхийг сонгох үед бусдад туслах хэрэгслэлүүдээр тоноглогдсон байдаг. Хэрвээ та мөнгөгүй хоосон байх юм бол хэн нэгнийг ивээж чадахгүй.

Бодох зүйл:
1. Хэрэв мөнгө асуудал биш байсан бол та Бурханы төлөө юу хийж чадах вэ?
2. Та тусламж хэрэгтэй хэн нэгэнд санхүүгийн тусламж үзүүлж чадах уу?
3. Та өнөөдрөөс эхлэн хэрхэн мөнгөө хэмнэх боломжтой вэ?

Залбир:
Есүс ээ, хэрэгцээтэй бүхий л зүйлсээр намайг хангадгын тань төлөө Танд талархъя. Надад итгэж өгсөн мөнгийг илүү сайн зохицуулахад надад туслаач, тэгснээр би Таны надаар хийлгэхээр дуудах бүхнийг хийж чадах юм.

Бичээс

Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc