Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 8 дахь өдөр

Хүн бүр аравны нэгээ төлөх чадвартай.

Библи дэх нэгэн баян эр олон хүмүүсийн хүсэх тэрхүү асуудалтай тулгарсан: Та хадгалах зай хүрэлцэхгүй тийм их эд хөрөнгөтэй бол юуг хийх хэрэгтэй вэ? Тэр хүн, эсвэл түүний гэр бүл хэзээ ч идэж дуусахааргүй тийм арвин ургац хураасан байсан. Гэхдээ их хэтэрсэн бүхнийг тэр хүн хаанаа хадгалах вэ? Энэ баян хүн баялгаа хамгаалахын тулд том амбаарууд барих нь зүйтэй гэдэг хамгийн төгс шийдэлийг гаргажээ. Агшин зуурт, тэр эрийн ганхашгүй мэт эзэнт гүрэн Бурханаас ирсэн зэмлэлтээр дамжуулан нуран унасан:

“Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? Өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг хүмүүсийн хувьд энэ хүний адил байх болно.” (Лук 12:20).

Элбэг дэлбэгээр дүүрсэн хүн байсан боловч тэд улам илүү шуналтай болсоор ирсэн. Энэ хүн шуналаасаа болж үхсэн юм. Амьдралыг өгөгч- Бурханыг дээрэмдэх нь- өөрсдөөсөө жинхэнэ амьдралыг дээрэмдэхэд л хүргэх болно. Бид бүгд ирээдүйд бэлтгэлтэй байхыг хүсдэг боловч өгөөмөр байдлыг ухаалаг хадгалахтай хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Бодох зүйл:
1. Та шуналтай байгаагаа таньж мэдэх нэг арга зам юу вэ?
2. Өгөөмөр сэтгэл нь биднийг шунахайн аюулаас хэрхэн хамгаалах вэ?
3. Өнөөдөр та юуг бусдад өгч чадах вэ?

Залбирал:
Есүс ээ, Та надад маш ихийг өгсөн! Миний зүрх сэтгэлийг шуналаас хамгаалж, өнөөдөр яаж өгөөмөр байж болохыг надад харуулаач.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc