Лук ба Үйлс номоор хийх аялалSample

Газар газрын иудейчүүд Есүсийг дагаж эхэлснээр Есүс хөдөлгөөн хурдацтай өрнөснийг дараагийн бүлгүүдээс харж болно. Ариун Сүнсний хүчийг хүлээн авснаар итгэгчдийн амьдрал өөрчлөгдөж,тэдний эргэн тойронд баяр хөөр, өгөөмөр байдал бялхах болов. Өдөр бүр байгаа хоол хүнсээ хуваалцаж, хамтдаа залбиран, тэр байтугай ядууст туслахын тулд өөрсдийн эд зүйлээ зарав. Бурханы оршихуй сүмд бус харин хүний дотор оршдог шинэ гэрээний дагуу хэрхэн амьдрахыг тэд суралцаж байв.
Сүмд Бурханыг үл хүндэлсний улмаас газар дээрээ үхсэн хоёр тахилчийн тухай Леви ном дээрх хачирхалтай түүхийг та мэдэх байх.Өнөөдөр унших хэсэгтАриун Сүнсний шинэ дуганыг үл хүндэлсний улмаас үхсэн хоёр хүний тухай дээрхтэй төстэй түүхийг унших болно. Тэр үед шавь нар нь ихэд айж сандарсан.Энэхүү шинэ гэрээ нь ямар ноцтой болохыг ойлгон, сануулгыг хүлээн авсны дараагаар шинэ сүмд гарсан асуудлыг засаж залруулсан. Гэвч шашны удирдагчид Есүсийн сургаал, түүний дагалдагчдыг эсэргүүцсэнээр хуучин сүмийн барилга дахь ялзрал үргэлжилсээр. Тэргүүн тахилч болон түүний хүмүүс элч нараас айж сүрдсэндээ тэднийг шоронд хүртэл хорилоо. Гэвч тэнгэрэлч тэднийг суллаж сүмд очиж үргэлжлүүлэн Есүсийн Хаанчлалын мэдээг тунхагла гэв. Шашны удирдагчид Есүсийн тухай тунхаглахаа зогсоохыг элч нараас шаардсан ч тэд зогссонгүй. Үүнээс болжшашны удирдагчид элч нарыг хөнөөхөөр завдтал Гамалиел гэгч хуулийн багш тэднийг болиулж, хэрэв элч нарын ярьж буй нь Бурханаас бол хэн ч тэднийг дийлэхгүй гэлээ.
Scripture
About this Plan

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Related Plans

How to Stop Fear, Worry, and Insecurity

Do Not Worry

BibleProject | Sermon on the Mount

7-Day Devotional: Torn Between Two Worlds – Embracing God’s Gifts Amid Unmet Longings

God in the Midst of Depression

How to Overcome Temptation

EquipHer Vol. 12: "From Success to Significance"

Leading With Faith in the Hard Places

You Are Not Alone.
