YouVersion Logo
Search Icon

Лук ба Үйлс номоор хийх аялалSample

Лук ба Үйлс номоор хийх аялал

DAY 26 OF 40

Стефаны эмгэнэлтүхэл Есүс хөдөлгөөнийг зогсоож чадахгүй нь Лук номын дараагийн бүлгүүдээс харагдана. Хавчлагын улмаас дагалдагчид Иудей, Самари орчмын иудейчүүд амьдардаггүй нутаг руу тархав. Тэд явсан газар бүрдээ Есүс тэдэнд тушаасны дагуу Хаанчлалын сайнмэдээг тунхагласаар. Дагалдагчид Есүсийн тухай ярихад хүмүүс гайхамшигтайгаар эдгэрч, чөлөөлөгдөхийг харсан нэгэн шидтэн Бурханы хүч чадал өөрийнхөөс нь хавьгүй илүүг ухаарав. Етиопын хатан хааны албат баптисм хүртлээ. Тэнгэрийн Хаанчлал тэлсээр, Бурханы төлөвлөгөөг хэн ч, тэр бүү хэл Есүсийн дагалдагчдыг гэрээс нь чирч гарган шоронд хорьдог Саул гэгч шашны удирдагч ч зогсоож үл чадна.

Саул илүү олон дагалдагчдыг барьж шоронд хийхээр Дамаск явж байтал нүд сохлом хурц гэрэл цацарч, тэнгэрээс нэгэн дуу сонсогдов. Амилсан Есүс Саулаас яагаад Өөртэй нь тэмцэлдээд байгааг асуулаа. Энэхүү учрал, үүний дараа болсон гайхалтай тэмдгүүд Есүсийн тухай Саулын бодлыг орвонгоор нь өөрчилжээ. Саул Дамаскт очоод Есүсийн дагалдагчдыг барьж хорьсонгүй харин Есүс бол Бурханы Хүү хэмээн өөрөө тунхаглаж эхлэв.

Day 25Day 27

About this Plan

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More