Лук ба Үйлс номоор хийх аялалSample
Нэгдүгээр зуунд Газар дундын тэнгис орчмын ихэнх иргэд хүн ам шигүү суурьшсан Ромын эзэнт гүрний харьяа хотуудад амьдардаг байв. Хот бүрт олон янзын хэл соёл, шашин шүтлэгтэй үндэстэн ястнууд оршин сууна. Тэд бүгд өөр өөрийн бурхан шүтээнд мөргөж, тахил өргөдөг байсан тул төрөл бүрийн бурхдад зориулсан сүм дуган хотоор нэг сүндэрлэнэ. Гэхдээ аль ч хотод эдгээр бурхан шүтээнд мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол цорын ганц Бурхан Эзэнд мөргөдөг Израил ард түмэн буюу иудейчүүд юм.
Эдгээр хотуудыг Ромын эзэнт гүрний сүлжээ зам холбох агаад хотоос хотын хооронд явж бизнес эрхлэх, шинэ санааг дэлгэрүүлэхэд хялбар байв. Паул элч амьдралынхаа сүүлийн хагасыг энэ замаар явж Израилын Эзэн Бурхан бүх үндэстнийг захирах Хааныг илгээсэн, тэр Хаан эзлэн түрэмгийллээр бус харин Өөрийгөө золиослох хайраар хаанчлалаа тогтоосон тухай тунхагласан юм. Паул энэхүү сайнмэдээний элч болж, Хаан Есүсийн хайраар удирдуулж амьдрахыг бусдад уриалав.
Үйлс номын 3 дахь хэсэгт Паулын аян замын тухай, хүмүүс түүний мэдээг хэрхэн хүлээж авсан талаар бичжээ. Тэр нөхдийн хамтаар суурин амьдарч байсан Антиохыг орхин эзэнт гүрний гол хотуудаар явсан. Аль ч хотод очсон Паул хамгийн түрүүнд иудейчүүдийн синагогт Есүс бол Еврей Бичээс дээрх амлагдсан Аврагч гэж тунхагладаг заншилтай байв. Зарим нь түүний үгэнд итгэж Есүсийн эрх мэдэл дор амьдрах болж, харин зарим нь түүнийг эсэргүүцэв. Дагалдагчдад атаархсан иудейчүүд тэднийг хилс хэрэгт гүтгэж, амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсээгүй Ромчууд тэднийг хөөж туув. Гэхдээ хэчнээн их эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс хөдөлгөөн зогссонгүй. Үнэндээ хавчлага дарамт энэ сайнмэдээг түймрийг өрдөх салхи мэт шинэ хотууд руу тараасан. Баяр хөөр, Ариун Сүнсээр дүүрэн дагалдагчид сайнмэдээгүргэлжлүүлэн тунхагласаар явав.
Scripture
About this Plan
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More