YouVersion Logo
Search Icon

Лук ба Үйлс номоор хийх аялалSample

Лук ба Үйлс номоор хийх аялал

DAY 20 OF 40

Есүс шавь нартайгаа зоог барьснаар Лукийн сайнмэдээний ном төгсдөг. Түүний амилсан биеийг хараад бүгд алмайран гайхацгаав. Тэр хэдийгээр хүн хэвээр боловч түүнээс ч агуу нэгэн гэдгийг шавь нар нь харав. Тэр үхлийг туулан шинэ бүтээл болон гарч иржээ. Түүнийг тэтгэж байсан тэр л тэнгэрлэг хүчийг тэдэнд өгөх тухай, Хаанчлалынх нь сайнмэдээг бусадтай хуваалцахад энэ хүч туслах тухай гайхамшигтай мэдээг Есүс дагалдагч нартаа хэлэв. Үүний дараа Тэр тэнгэрт өргөгдсөн гэж Лук бичсэн ба тэнгэр бол Бурханы сэнтий гэж Еврейчүүд үздэг. Есүсийн дагалдагчид Түүнийг магтан хүндэлж үлэмж баяр хөөртэйгээр Иерусалимд эргэн ирж Түүний амласан тэнгэрлэг хүчийг хүлээв. Энэ түүхийн үргэлжлэл Лукийн дараагийн захидал болох Үйлс номд гардаг ба дагалдагчид хэрхэн Бурханы хүчийг өмсөж сайнмэдээг дэлхий даяар тараасан тухай ер бусын түүхийгөгүүлнэ.

Scripture

Day 19Day 21

About this Plan

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More