Лук ба Үйлс номоор хийх аялалSample

Есүсийг амьд байхад нь дагаж байсан эмэгтэйчүүдийн талаар Лук номд гардаг. Түүнийг цаазалсан орой булшинд тавихыг тэд хараад Амралтын өдөр дуусмагц долоо хоногийн эхний өдөр үүрээр булшин дээр ирцгээв. Гэтэл тэднийг ирэхэд агуйн амсар нээлттэй, булш хоосон байлаа. Есүсийн цогцос хаачсаныг ойлгох сөхөөгүй байтал гэрэлтсэн хувцастай хоёр хүн гарч ирээд Есүс амилсан гэж тэдэнд хэлэв. Гайхаж балмагдсан эмэгтэйчүүд бусад дагалдагч нарт харсан үзсэнээ хар гүйхээр очиж хэлсэн ч хэн ч итгэсэнгүй.
Энэ үед Есүсийн хоёр дагалдагч Еммау тосгон орохоор Иерусалимаас гараад явж байв. Алгасал баярын долоо хоногт болсон явдлыг хоорондоо ярилцаж явахад нь Есүс дэргэд нь ирээд цугтаа алхсан ч өнөөх хоёр Түүнийг таньсангүй. Есүс тэдэнтэй яриад өдөж юуны талаар ярилцаж байгааг нь асуув. Тэд болсон явдалд гуниглан, өнгөрсөн хэдэн өдөрт өрнөсөн явдлын талаар юу ч сонсоогүй байгаад нь гайхан зам дээр зогсоод Израилыг аварна гэж найдаж байсан хүчирхэг эш үзүүлэгч Есүс цаазлуулсан тухай ярьж байна гэв. Зарим эмэгтэйчүүд Түүнийг амьд гэсэн ч юунд итгэхээ мэдэхгүй байна гэцгээв. Тэгэхээр нь Есүс тэдэнд бүх Еврей Бичвэрт энэ тухай бичсэн байдгийг тайлбарлав. Израилын Хаан тэрслүү хүмүүсийн оронд зовлон эдэлж, үхэх ёстой. Энэ Хаан хүлээн авах хүн бүрт жинхэнэ амийг өгөхөөр үхлээс амилан зөвтгөгдөх болно. Өнөөх хоёр юун тухай ярьж байгааг нь ойлгоогүй ч Түүнээс хамт үлдээч гэж ятгав. Ингээд тэд хооллохоор ширээнд суусан тухай Лук дурддаг. Есүс үхэхийнхээ өмнөх өдөр сүүлийн зоог дээр талх аваад ерөөгөөд хүмүүст хувааж өгсөнтэй адил тэдэнд талх хувааж өгөв. Энэ Түүний загалмайд цовдлогдсон үхэл, шархадсан биеийг бэлгэдэж буй юм. Хувааж өгсөн талхыг нь авмагц тэдний нүд нээгдэж Есүсийг танив. Энэ түүхээс харвал Есүсийг үнэхээр хэн бэ гэдгийг олж харах амаргүй. Бурханы сүр хүч, хайр энэрэл энэ хүний ичгэвтэр үхлээр илэрхийлэгдэх боломжтой гэж үү? Энгийн нэгэн эр яаж сул дорой байснаар, өөрийгөө золиосолсноор бүх дэлхийн Хаан болох юм бэ? Үүнийг олж харах амаргүй ч Лукийн сайнмэдээний цөм нь энэ юм. Есүсийн урвуу Хаанчлалыг хүлээн авч, харахын тулд бидэнд оюун санааны шинэчлэл хэрэгтэй.
Scripture
About this Plan

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Related Plans

How to Stop Fear, Worry, and Insecurity

Do Not Worry

BibleProject | Sermon on the Mount

7-Day Devotional: Torn Between Two Worlds – Embracing God’s Gifts Amid Unmet Longings

God in the Midst of Depression

How to Overcome Temptation

EquipHer Vol. 12: "From Success to Significance"

Leading With Faith in the Hard Places

You Are Not Alone.
