Дэлхийн гэрэл - Адвентын чимээгүй цагийн материалЗагвар
Амар тайван
Энхийн Жонон
Украйн дахь OneHope-ын түнш Пастор Максим Белусов
“Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.” — Филиппой 4:7
Нэгдүгээр зууны үеийн Палестин дахь амьдрал тийм ч амар тайван байгаагүй.
Асар олон жилийн өмнө хамгийн эхний Христийн мэндэлсэн баярын үдэш мал сүргээ харж байхдаа гал тойрон суугаад хоньчдын өрнүүлэх харилцан яриаг төсөөлөх нь тийм ч хэцүү зүйл биш. Хэр удаан бид айдас дотроо амьдрах ёстой вэ? Энэ хэзээ төгсөх бол? Бурхан бидэнд яагаад ийм үзэшгүй муухай зүйл тохиолдохыг нь зөвшөөрсөн юм бол? Бидэн дээр, гэр бүлд минь, өөрсөд дээр минь амар тайван ирэх болов уу?
Гэвч хэцүү асуултууд, эргэлзээ, тээнэгэлзэл, санаа зовнил дунд тэднийг тайтгаруулахын тулд шөнийн хамгийн харанхуй цагт Бурхан тэнгэрэлчийг илгээв.
Эзэний алдрыг Өөрөөсөө цацруулсаар тэнгэрэлч — танд — болоод хоньчдод нөхцөл байдлыг чинь Бурхан үл тоомсорлоогүй гэж хэлдэг. Айж байгааг чинь Тэр мэдэж байгаа ч Тэр бүхнийг хянаж байгаа учраас та айх хэрэггүй. Мессиа чинь энд байна!
Улмаар Лук 2:14 дэх алдарт үгс цуурайтдаг —
"Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай"
Дэлбэрэлтийн улмаас аав, ээж бас жоохон дүүгээ алдсан Сири охинд эдгээр үгс дайн төгсөх болно гэж амлаж байна.
Донтолmоос болоод зүрх нь эмтэрсэн ээжид эдгээр үгс буруутгал төгсгөл болох бөгөөд найдах шалтгаан буйг сануулж байна.
Та бидэнд — болоод бүхэл ертөнцөд — энэ бол асар үнэ цэнтэй Христийн мэндэлсэн баярын бэлэг мөн. Баярлан, Бурханд алдрыг өргөцгөөе: Аврагч Эзэн мэндэллээ, Энхийн Жонон бидэн дээр ирлээ!
Эргэцүүлэн бодох зүйлс
Есүс Христийн төрөлтөөр дамжуулан Түүний мөнхийн амар тайвныг мэдэрч, Түүний ивээл ерөөл дор биднийг алхаасай гэж Бурхан хүсдэг. Амар тайвны талаарх Бурханы амлалтыг амьдралынхаа аль хэсэгт та мэдрэх хэрэгтэй байна вэ? Ямар асуултууд, бэрхшээлүүдийн чинь талаар Бурхан таныг тайтгаруулж байна вэ?
Залбирлын сэдвүүд
Энэ Христийн мэндэлсэн баяраар дайны айдсыг мэдэрч буй Сири дэх дүрвэгсэд болон бусад хүмүүс Бурханы амар тайван ба тайтгарлыг мэдрэхийн төлөө залбир.
Украйн ба Европ даяарх OneHope-ын Христийн мэндэлсэн баярын арга хэмжээнүүдийн төлөө — сайнмэдээнд зүрх сэтгэл нь нээлттэй байж, асар олон хүүхдүүд, залуучууд, тэдний гэр бүл Есүс Христэд итгэх итгэлд ирэхийн төлөө залбир.
Украйнд Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэж байгаа нь
Украйнчууд Христийн мэндэлсэн баярыг 1 сарын 7-нд тэмдэглэдэг!
Христийн мэндэлсэн баярын өмнөх шөнө гэр бүлүүд, найз нөхдүүд хамтдаа хоол идэж, хөгжилдөн тэмдэглэдэг. Хүүхдүүд болон насанд хүрэгсэд хамтдаа баярын дуу дуулан хаалганаас хаалга тогшин, бие биеэ дэмжин, Есүс Христийн найдварыг бие биетэйгээ хуваалцдаг.
"Щредрик" бол 1914 онд Украйны хөгжмийн зохиолч Микола Лёонтовичийн бичсэн хүн бүрийн дуртай Христийн мэндэлсэн баярын дуу аж. Үүнийг та магадгүй "Хонхны дуун" гэдгээр нь мэдэх байх.
Залуучууд төрөл бүрийн дуунд оролцохдоо дуртай байдаг бөгөөд — тэр ч бүү хэл зав чөлөөгүй худалдааны төвд эсвэл хүн ихтэй гудамжинд нэг нэгнээ түрэн дуулах дуртай аж.
Бэлэг өгөхөөр мөн Христийн мэндэлсэн баярын түүхийг хуваалцахаар эмнэлгээр болон асрамжийн газарт очих гэх мэтээр — Христийн мэндэлсэн баяраар эргэн тойрныхондоо хүрэх онцгой хүчин чармайлтыг залуучуудын чуулган, Ням гарагийн чуулганыхан гаргах нь элбэг байдаг. Үргэлж итгэгчид ба зочдоор пиг дүүрсэн байх лаа барих чуулганыг мөн сүмүүд зохион байгуулдаг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сая сая итгэгчид дэлхий даяар энэ жил Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх болно. Христийн мэндэлсэн өдөр хүртэл Авентын сайхан бэлэгдэлүүдийг тэмдэглэх нь олон улсын Христийн мэндэлсэн өдрийн баяруудын томоохон хэсэг юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм Ирэлтийн чимээгүй цагийн материалыг уншихдаа та алс холын үндэстнүүдийн ахан дүүстэйгээ нэгдэж, баяраа тэмдэглэн тэдний өвөрмөц, хүчирхэг үзэл бодол, уламжлалаас суралцах боломжтой болно.
More