Дэлхийн гэрэл - Адвентын чимээгүй цагийн материалЗагвар

Light of the World - Advent Devotional

4-с 1 дахь өдөр

  

Танилцуулга

Нэг Найдварын ерөнхийлөгч Роб Хоскинс

Энэ жил сая сая Христэд итгэгчид Христмас баярыг тэмдэглэх болно-яг л та болон таны гэр бүл тэмдэглэхээр зэхэж байгаа шиг. 

Олон хүмүүс энэ онцгой өдрийг таны дуртай зан заншил, тухайлбал дуулах, лаа асаах зэрэг сүмийн үйлчлэлээр дамжуулан хүндэтгэх болно. Бусад нь Аврагчийн мэндэлсэн өдрийг өөрсдийн соёлд өвөрмөц байдлаар тэмдэглэдэг - тухайлбал халуун ногоотой хоол идэх, 12-р сарын 25-аас өөр өдөр тэмдэглэх, эсвэл Kentucky Fried Chicken-д захиалга өгөх гэх мэт!

Энэхүү чимээгүй цагийн нийтлэлийг уншсанаар та алс орны ахан дүүстэйгээ нэгдэж, баяраа тэмдэглэх, тэдний өвөрмөц, хүчирхэг үзэл бодол, уламжлалаас суралцах боломжтой болно.

Үүний нэгэн уламжлал нь Адвент -Христийн Мэндэлсний Баяр өөд биднийг чиглүүлдэг бэлгэдлийн баяр ба олон улс оронд тэмдэглэдэг Христмас баярын нэгэн томоохон хэсэг юм. 

Дөрвөн долоо хоногийн турш ням гараг бүр нэг лаа асааснаар ихэвчлэн дурсагддаг бөгөөд Адвент Христийг "Дэлхийн гэрэл" гэдгийг харуулдаг. Лаа бүр нь 1000 жилийг бэлгэддэг бөгөөд дэлхий Мессиагийн ирэлтийг хүлээсэн 4000 жилийг илэрхийлдэг онцгой утгатай.

  • Эхний долоо хоног-Найдвар. Энэ Эзэний өдөр үзмийн ягаан өнгө болох "Эш үзүүлэгчийн Лаа" нь бидэнд Есүсийн ирэлтийг сануулдаг.
  • Удаах долоо хоног-Хайр. Энэ Эзэний өдөр, үзмийн ягаан өнгө болох "Бэтлехэмийн Лаа" нь бидэнд Мари болон Иосефийн Бэтлехэм рүү хийсэн аяллыг сануулдаг.
  • Гурав дахь долоо хоног-Баяр хөөр. Энэ Эзэний өдөр, ягаан өнгө болох "Хоньчны Лаа" нь бидэнд Аврагч мэндэлснээр ертөнц баяр хөөрийг мэдэрснийг сануулдаг.
  • Дөрөв дэх долоо хоног-Амар тайван. Энэ Эзэний өдөр, үзмийн ягаан өнгө болох "Тэнгэр элчийн Лаа" нь бидэнд тэнгэр элчийн амлалт болох Лук 2:14-дэлхий дээрх амар тайвныг бидэнд сануулдаг.


Найдвар, хайр, баяр хөөр, энх тайвны тухай эдгээр цаг үеэ олсон Адвент захиаснуудыг уншсанаар таны итгэл маш их урам зориг авна гэдэгт итгэж байна. 

Чимээгүй цагийн төлөвлөгөө бүр дэлхийн өөр хэсэгт үйлчилж буй Нэг Найдвар үйлчлэлийн багын гишүүн бичсэн ба уг чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд бичээс болон Үгэнд суурилсан бясалгалын талаар ойлголт өгөх бөгөөд танд болон танай гэр бүлд Христийн ирэлтийг шинэлэг байдлаар тэмдэглэхэд тусална.  

Түүнчлэн та болон таны гэр бүлийн төлөөх болон хүүхэд, залуучуудад амьдрал өөрчлөгч Бурханы Үгээр хүрэн үйлчилдэг дэлхий даяарх манай үйлчлэлийн төлөөх залбирлын сэдвүүдийг та уг төлөвлөгөөнөөс олохоос гадна бусад соёлд Христмас баярыг хэрхэн тэмдэглэдэг талаарх хөгжилтэй мэдээллүүдийг авах боломжтой. 

Бидэнтэй болон дэлхий даяарх Христ итгэгчидтэй хамтдаа Есүс Христийн мэндэлсний баяр болох Адвентийг тэмдэглэж байгаад баярлалаа. Талархаж байна. 

Мэндэлсний баяраар Бурхан таныг болон гэр бүлийг нь ивээх болтугай. Зөвхөн Христ бидэнд өгдөг найдвар, хайр, баяр хөөр болон амар тайвнаар дүүрэн байх болтугай.


  

Найдвар

Анивчих гэрэл

Зохиогч: Хишо Уга, Aзийн хойг болон Японыг хариуцсан бүсийн ахлагч

"Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна?"-Ром 8:24

Миний хадам ах жүжгийн зохиол бичдэг. Хэдэн жилийн өмнө ах маань хүнд хэцүү нөхцөл байдалд бие биеэ урамшуулан зоригжуулдаг гурван эгч дүүсийн талаар бичсэн юм. 

Манай гэр бүлийнхэн үндэсний сонин энэ жүжгийг хянан үзэх болно гэдгийг сонсоод догдолж, тэдний бичсэн зүйлийг уншихад бүр ч их баярласан.

Уг жүжигт, найдвар нь гэрэлт цох шиг анивчдаг гэж гардаг.

Энэ нь тухайн жүжгийн гайхалтай тойм байсан ч найдварын мөн чанарын тухай хүчтэй ажиглалт байлаа. 

Итгэл найдвар бол хурц гэрэл биш, харин анивчдаг дөл юм. Газар доргиох чимээ биш, харин жижигхэн шивнээ юм. 

Бидний найдвар Бурханы Үгийн амлалт дээр баригддаг. Хэдийгээр бид ихэвчлэн гэрлээс илүү харанхуй мэт санагдах ертөнцөд амьдарч байгаа хэдий ч ус далайг бүрхсэнтэй адил Түүний алдар суу дэлхийг дүүргэнэ. Ялангуяа та Япон шиг цөөн Христэд итгэгчидтэй газар амьдардаг бол.

Бидний найдварын баталгаа нь маш өчүүхэн жижиг байх боломжтой. Заримдаа ямар ч найдвар харагдахгүй байх ч боломжтой. Гэвч бидний хаадын Хаан, эздийн Эзэн болсон Есүс тэр нэгэн Христмасын шөнө тэжээлийн тэвшинд дэх бяцхан хүүхэд болон бидэнд ирсэн учраас бид үүгээр тайвшруулагддаг.

Мэндэлсний баярын эдгээр өдрүүдэд бидний найдвар болох анивчдаг гэрлийн сайхныг эрхэмлэцгээе - энэ жижигхэн гэрэл ч гэсэн Бурханы үзэсгэлэнтэй, хүчирхэг үйлсийн эхлэл болно гэдэгт та итгээрэй.

Ойлгосон зүйлс

Харанхуй ертөнцөд та итгэл найдварын анивчдаг цох байхын тулд юу хийх боломжтой вэ? Энэ мэндэлсний баяраар том нөлөө үзүүлэхийн тулд Эзэн таныг ямар жижиг арга замаар хэрэглэхийг хүсэж байгаа бол?

Залбирлын сэдвүүд

Сэргэлтийн очийг бадрааж, найдварын гэрлийг Бурханы хүчирхэг арга замаар гэрэлтүүлэхийн төлөө манай Нэг Найдварын бусад үйлчлэлийн хамтрагч нарыг Эзэн хэрэглэхийн төлөө болон Хишогийн төлөө та залбирч өгөөрэй.

Мэндэлсний баярын найдварыг Санта Клаусаас олж авах боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн Христийн дотор байдаг гэдгийг Японы хүүхэд багачууд олж мэдээсэй гэж залбирч өгөөрэй. Баярын сэтгэл догдлуулсан мөчүүдээр дамжуулан Бурхан тэдгээр үнэ цэнтэй залуучууд болон тэдний гэр бүлүүдийг Өөртөө ойртуулаасай гэж залбирч өгөөрэй.

Японд Мэндэлсний баярыг тэмдэглэх

Мэндэлсний баярын "гэрэлтүүлэг" нь галт тэрэгний буудал, цэцэрлэгт хүрээлэн болон бусад олон нийтийн газруудад олон арван мянган гоёмсог гэрлээр гэрэлтүүлсэн маш алдартай үзвэрүүд юм.

Кentucky Fried Chicken дэх захиалгууд. Энэ тийм сонин санагдаж болох юм. Гэхдээ Японд энэ нь тогтсон уламжлал болсон зүйл юм. КFC нь 12-p сарын эхээр хоолны захиалга авч эхэлдэг ба, зөвхөн захиалга өгсөн хүмүүс л баяраар багц хоол авах боломжтой.

Христмас бол хосуудын баяр (Валентин шиг). Залуучууд гэр бүлтэйгээ цаг өнгөрөөхөөс илүү бие биетэйгээ болзож, бэлэг солилцдог. Христмас баярын үеэр болзоогүй хүмүүс маш их ганцаардлыг мэдэрдэг.

Энэ улирaлд Есүс гэхээсээ илүү Санта Клаус гол дүр байх хандлагатай байдаг. Үнэндээ ихэнх япон хүмүүс Христмас баяр бол Христийн мэндэлсний баяр гэдгийг мэддэггүй. Гэсэн хэдий ч, баяр ёслол нь сайн мэдээг Христийн Мэндэлсний Баярын концерт, дуу хуур, чуулганы арга хэмжээгээр дамжуулан хүмүүст хүргэх сайхан боломж болгодог.

Энэ жил Нэг Найдварын зүгээс "Найдварын ном"-ыг Мэндэлсний баярын шинэ хувилбарыг сургуулийн оюутнуудад болон чуулганы Мэндэлсний баяруудад тараах болно.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Light of the World - Advent Devotional

Сая сая итгэгчид дэлхий даяар энэ жил Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх болно. Христийн мэндэлсэн өдөр хүртэл Авентын сайхан бэлэгдэлүүдийг тэмдэглэх нь олон улсын Христийн мэндэлсэн өдрийн баяруудын томоохон хэсэг юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм Ирэлтийн чимээгүй цагийн материалыг уншихдаа та алс холын үндэстнүүдийн ахан дүүстэйгээ нэгдэж, баяраа тэмдэглэн тэдний өвөрмөц, хүчирхэг үзэл бодол, уламжлалаас суралцах боломжтой болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан OneHope-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://onehope.net/

Холбоотой төлөвлөгөө унших