Дэлхийн гэрэл - Адвентын чимээгүй цагийн материалЗагвар

Light of the World - Advent Devotional

4-с 3 дахь өдөр

Баяр хөөр 

Бидний үүрдийн баяр хөөр

Пастор Силванус Элорм, Баруун Африкийн Бүсийн ахлагч

"Тэнгэр элч тэдэнд, 'Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.''' - Лук 2:10

Дэлхийд баяр хөөрийг авчрагч Их Эзэн ирлээ!

Бидний Эзэн Есүсийн ирэлт дэлхийн оршин суугчдад үгээр хэлхийн аргагүй баяр хөөрийг авчирсан - энэ баяр хөөрийг бид Христмас баярын үеэр хаа сайгүй мэдэрч хардаг. Энэ баяр хөөр нь...

Айл гэр болон дэлгүүр бүрд эгшиглэн дүүргэх дуунд.

Гэрийн гоёмсог гоёл чимэглэлд.

Таашаал, сайхан сэтгэлийн харилцан солилцоонд.

Гудамжаар дүүрэн хүүхдүүдийн баяр хөөрөөр дүүрэн хашхираанд байдаг.

Баяр хөөр нь Христийн Мэндэлсний Баярын ид шидийн, гайхалтай дурсамжийг маш олон хүнд үлдээдэг бөгөөд жил бүр энэ баярыг хүмүүс тэсэн ядан хүлээж байдаг. 

Гэхдээ баяр хөөр гэж юу вэ? Төрөл бүрийн толь бичгүүдэд үүнийг агуу аз жаргал гэж тодорхойлдог боловч баяр хөөр гэдэг нь бидний бүх зүйл сайхан болж байгаад баярлах, хүссэн бүх тоглоомоо авах эсвэл хайртай хүмүүстэйгээ хамт гайхалтай хоол идэхээс ч хамаагүй илүү зүйл юм гэдгийг зүрх сэтгэл маань мэдэж байдаг.

Бид аз жаргалыг түр зуур мэдэрч болно. Энэ нь богино настай. Гэхдээ баяр хөөр бол байнгын юм - бүх саад бэрхшээлээс үл хамаарах хөөр баяр юм. Жинхэнэ баяр хөөр нь Есүсийн дэлхий дээрх ирэлттэй шууд их хамааралтай, учир нь Түүний ирэлт бидэнд бүгдийг авчирсан...

Чөлөөлөлт

Золилт

Тайвшрал

Амар тайван

Хүч чадал

Эрх чөлөө

Аврал

гээд цааш үргэлжлэн!

Энэ баяр хөөр болох мөнхийн баяр хөөрийг бид онцгойлон Христмас баярын үеэр бусадтай хуваалцах ёстой! 

Энэ Христмас баяраар бүгдээрээ Сайн мэдээг баяр хөөрөөр зоригтойгоор тунхаглацгаая. Ингэснээр олон хүмүүс Христийн дотор бидэнд байдаг эрх чөлөө, баяр хөөрийг амссанаар тэнгэрийн улсийг маш их баяр хөөрөөр дүүргэх болно.

Ойлгож ухаарсан зүйлс

Бурхан дэлхий ертөнцөд ирснээр баяр хөөр биднийх болсон юм. Та энэ удаагийн Христмас баярыг хэрхэн баяр хөөртэйгөөр тэмдэглэх вэ?

Залбирлын сэдвүүд

Пастор Элормийн төлөө болон Нэг Найдварынхаа төлөөх залбирал - Бурханы мөнхийн баяр хөөрийг дэлхий дахинд байгаа хүүхэд, залуучуудтай хуваалцаж буй тэдний үйлчлэлийг Бурхан үргэлжлүүлэн ивээх болтугай. 

Сиерра Лион болон Баруун Африк дахь залуучуудын төлөөх залбирал - Энэ Христмас баяраар тэд Христийн мэндэлсэн өдрийг найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх үед Эзэний баяр хөөр тэдний зүрх сэтгэлээр дамжуулан бусдад хүрэх болтугай.

Христмас баярын жинхэнэ баяр хөөрийг хараахан мэдэхгүй байгаа таны амьдрал дахь хүмүүсийн төлөөх залбирал -Тэдэнтэй сайн мэдээг хуваалдах зоргыг Бурханаас гуйн залбираарай. 

Сьерра Леон дахь Христмас баяр  

Христмас баяр бол хамгийн том баяр юм. Үдэшлэг, найр наадамд олон хүн цугларч, бүжиглэж, догдолдог. Хөл бөмбөг — хамгийн алдартай спорт ч мөн адил улиралтай.

Сьерра Леон улсын хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох будааг Христмас баярын үеэр хурааж авдаг бөгөөд ингэснээр хамгийн ядуу айл өрхүүд хүртэл худалдан авч идэх боломжийг олгодог. Тахианы мах болон бусад махтай шөл нь хамгийн түгээмэл хоол юм.

Гэр бүлүүд ойр дотын хайртай хүмүүстэйгээ уулзах, үдэшлэг хийхээр ихэвчлэн төрөлх хот, тосгон руугаа явдаг. Хүүхэд, өсвөр насныхан ихэвчлэн эцэг эх болон бусад хамаатан саднаасаа шинэ хувцас болон бусад бэлэг сэлт авдаг.

Ихэнх Христэд итгэгчид Христийн Мэндэлсний Баярын өдөр чуулгандаа очдог. Ерөнхийдөө гол мессеж нь Христийн даруу байдал доторх төрөлт дээр төвлөрдөг. 

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Light of the World - Advent Devotional

Сая сая итгэгчид дэлхий даяар энэ жил Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх болно. Христийн мэндэлсэн өдөр хүртэл Авентын сайхан бэлэгдэлүүдийг тэмдэглэх нь олон улсын Христийн мэндэлсэн өдрийн баяруудын томоохон хэсэг юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм Ирэлтийн чимээгүй цагийн материалыг уншихдаа та алс холын үндэстнүүдийн ахан дүүстэйгээ нэгдэж, баяраа тэмдэглэн тэдний өвөрмөц, хүчирхэг үзэл бодол, уламжлалаас суралцах боломжтой болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан OneHope-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://onehope.net/

Холбоотой төлөвлөгөө унших