Амьсгаа авах газар Загвар
Би хүлээн зөвшөөрч байна: Би хүмүүсийн тааллыг хайгч нэгэн.(Та ч бас тийм биш гэж үү?)Гэсэн хэдий ч энэ үг нь тийм ч бүрэн илэрхийлж чадаагүй болохыг нь би сая л ухаарлаа. Хүмүүсийн тааллыг хайгч байх гэдэг нь би мөн хүмүүсийн урамыг хугалагч нэгэн гэсэн үг. Боссынхоо тааллыг олохын тулд орой болтол ажиллах нь дасгал хийхээ хойшлуулах байдлаар хамт дасгал хийдэг найзынхаа урамыг хугална гэсэн үг. Найзуудынхаа тааллыг олохын тулд номын клубт нэгдэх нь гэр бүлийнхээ хамт идэх оройн хоолонд ирж чадахгүй байдлаар эхнэр юмуу нөхрийнхөө урамыг хугална гэсэн үг. Харж байна уу? Хэн нэгэнд таалагдахын тулд хэлж буй загэсэн үг нь мөн хэн нэгний урамыг хугалж болох үгүйгэсэн үг байдаг.
Хэрэв та надтай адилхан хүн бол амьсгаа авах газраасаа бууж өгөх мөн бүхнийг хийхийг хичээх байдлаар хүмүүст таалагдахыг хичээх энэхүү байдалдаа төлдөг.Би гэртээ хоолоо идчихээд, номын клубтээ хэдхэн минут л хоцорч очно!
Амьсгаа авах газрын талаарх судлалаа дуусгах үед би тантай Хуучин гэрээний нэгэн түүхийг хуваалцмаар байна-ялангуяа нэг эшлэл-болох миний амьдралын бүхэл бүтэн нэг үеийг өөрчилсөн эшлэлийг хуваалцъя. Есүсийг энэ дэлхий дээр ирэхээс хэдэн зуун жилийн өмнө Иерусалим хот булаан эзлэгдэн, бараг л устсан байсан. Хотын хана хэрмийг сэргээн босгох нь хамгийн нэн тэргүүний ажил байсан бөгөөд Нехемиа энэхүү төслийн удирдагч байв. Нэгэн өдөр тэрээр нэгэн урилга хүлээн авдаг бөгөөд түүний хариулт нь миний хувьд тодорхойлогч эшлэл болж хувирсан. “…Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж Нехемиа хэлэв.
Би энэ эшлэлийг анх удаагаа сонсох үед, би гэртээ гурван хүүхдээ хардаг, том хүүхдээ гэрээр хичээлийг нь заадаг байсан бөгөөд нөхөр маань шинэ сүм эхлүүлж байлаа. Амьсгалах газар гэж бидэнд огтхон ч байгаагүй. Гэсэн хэдий ч урилгуудыг болон боломжуудыг хүлээн авахгүй байх нь надад үнэхээр хэцүү байдаг байв.
Нехемиагийн хэлсэн үгнээс амьдралдаа буй хамгийн чухал хүмүүсээ жагсаах зөвшөөрлийг би олж авсан. Ээж байна гэдэг бол миний "агуу ажил" байв. Тэр холбоонд нэгдэхээр эсвэл тэрх эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд илтгэл тавихаар тэдэн рүү "очиж" чадахгүй байлаа. Эдгээр зүйлсэд загэж хэлэх нь гэр бүлийнхээ "агуу ажил"-д үгүйгэж хэлэх хэрэгтэй болно гэсэн үг.
Бүсгүйчүүд ээ, хамгийн ихээр хайрладаг хүмүүстээ өгөх зүйл юу ч байхгүй зөвхөн үлдэгдэл л үлдэх хүртэл нь бид өөрсдийгөө, цаг заваа, эд хөрөнгөө, амьсгал авах газраа үрж дуусгах боломжтой. Үүнийхээ оронд хамгийн түрүүнд хайртаа хүмүүстээ ашиглах хэрэглэдэг байх эрхийг олгох замаар амьсгаа авах газраа эргүүлэн олж авцгаая. Тэгээд үүнээс бусад бүх зүйлд зүгээр л, "Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй." гэж хариулах боломжтой.
Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан болАмьсгал авах өрөө чимээгүй цагийн апп-ийг татаж авах замаар энэхүү чимээгүй цагийг түүж авсан 4 хэсэг бүхий видео судлалыг үзнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно.
More