Амьсгаа авах газар Загвар
Хэрэв та төрсөн өдрөө тэмдэглэсэн, төгсөлтийн шалгалтанд бэлтгэсэн, гэрлэсэн, хүүхэдтэй болсон, эсвэл Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэсэн бол та “өдрүүдээ тоолж байсан гэсэн үг.” Та магадгүй үүнийг ийнхүү нэрлэж байгаагүй байж болох юм, гэхдээ та тэр том үйл явдал болох хүртэл хичнээн өдөр, бэлэг худалдан авах өдөр, шалгалтанд бэлтгэх өдөр үлдсэн болохыг маш сайн мэдэж байсан.
Өнөөдрийн эшлэл болох Дуулал 90-р бүлгийн эшлэлүүдэд,—“Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч” хэмээн хугацаа заагдсан мэтээр бүхнийг өдөр бүрийн амьдралдаа тод томруунаар хардаг байхад туслаач хэмээн Бурханаас Мосе гуйн залбирдаг. Христийн Мэндэлсний Баяр ердөө гурав хоногийн дараа болох гэж байхад танд худалдан авах бэлэг байсаар л байх үед баярын кино үзэж буйдан дээр та суухгүй нь лавтай. Танд үүнээс илүү хийх чухал зүйл бий. Цаг хугацаа хязгаарлагдмал болохыг мэдсэнээр цаг заваа ямар зүйлд зарцуулахыг хязгаарлахаас өөр аргагүй байдалд таныг хүргэдэг.
Оролцох үйл явдлууд, хийж дуусгах ажлууд, нэгдэх хороод, явах аялал, амжуулах ажил үргэлж байсаар л байх болно. Энэ л үед бүгдийг хий эсвэл чи зорилгодоо хүрч чадахгүй байдалд орох болно гэж айдас бидэнд шивнэдэг. Гэвч өдрүүдээ тоолох нь таны цаг завыг шаардах эдгээр зүйлүүдийг шүүлтүүрээр шүүхтэй адил юм. Энэ нь хамгийн чухал хүмүүс болон ажлыг эрэмбэлэх арга зам юм.
Гэм буруутай санагдсаны үндсэн дээр нэгдэхээр болсон хороо юу? Энэ нь танд тохирохгүй. Долоо хоногийн туршид хүүхдүүдээс тань холдуулах ажлын аялал уу? Одоо тохиромжтой цаг нь биш.
Бид цаг хугацаа маань хязгаарлагдмал болохыг харж эхлэх үедээ хязгаарлагдмал цаг хугацаагаа хэнд, юунд зарцуулах вэ гэдгээ ухаалгаар шийдэж чадна. Бид“мэргэн зүрхийг олж авах” болно гэж Мосе хэлсэн. Хэрэв та хэт олон зүйлийг төлөвлөсөн, хэт их зүйлийг хийхээр амласан юм уу эсвэл эцэж туйлдсан бол өдрүүдээ тоолохыг хичээ. (Та хэдэн арван жилийн турш амьдрахыг хүсч байгаа ч гэсэн) Цаг хугацаа тань хязгаарлагдмал болохыг хүлээн зөвшөөр, тэгснээрээ та цаг хугацаагаа хязгаарлах шаардлагатай болох юм. Энэ шүүлтүүрийг хэрэглэх нь таны хуанли дээр дутагдаж байсан тэр амьсгалах орон зайг танд олгох болно гэж би амлаж байна.
Маргааш бид санхүүдээ амьсгалах орон зайг авч ирэхэд тань туслах ижил шүүлтүүрийн талаар судлах болно. Дараах зүйлийг өөрөөсөө асуугаарай: Хязгаарлагдмал цагаа зарцуулахыг хүсэхгүй нэг үүрэг эсвэл даалгавар миний хувьд юу байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно.
More