Амьсгаа авах газар Загвар

Breathing Room

5-с 2 дахь өдөр

Амралтын өдөр-амралтын өдөр гэж юу болохыг мэддэг, эсвэл үүнийг хэрэгжүүлдэг байхын тулд та шүтлэгэтэй хүн байх шаардлагагүй. Бид бүгд л тайван амралтын өдөрт, магадгүй бага зэрэг унтаж амрах, ажилд яарсан байдлаас бага ч болов завсарлага авах дуртай байдаг. Хэрэв та Амралтын өдрийг зөвхөн нам гүм ням гараг төдий гэж боддог бол амьсгалах орон зайг танд олгох- хамгийн шилдэг хэсгийг та анзааралгүй өнгөрч байна гэсэн үг.  

Амралтын өдрийг Бурхан танилцуулж байгаа Гэтлэл номон дээрх түүхийг эргэн харцгаая. Израилийн ард түмэн Египетэд 400 жилийн турш боолчлогдож, өдөр бүр, нар мандахаас нар жаргах хүртэл зогсоо зайгүй ажилладаг байв. Тэд чөлөөлөгдсөн бөгөөд бүхэл бүтэн үндэстэн 40 жилийн турш цөлөөр явдаг. Энд л долоо хоног бүрийн нэг өдөрт-амралтын өдрийг сахих тушаалыг Бурхан тэдэнд өгсөн юм. 

Бурхан хэдэн зуун жилийн турш зогсолтгүй ажилласаар ирсэн бүлэг хүмүүс болох одоо цөлд дунд мянга мянган хүнийг хооллох хангалттай хоол хүнс олж авах гэж оролдож байгаа хүмүүст хандан нэг өдөр амар гэж хэлдэг. Энэ нь утгагүй зүйл мэт сонсогдсон нь лавтай! Хэрвээ тэр өдөр ажиллахгүй бол тэр өдөр тэд хоол идэж чадахгүй байх байсан.

Бурхан ямар нэг зүйл төлөвлөж байсан. Гэтлэл 31:13-т, Амралтын өдрийг сахих нь израильчуудын хувьд "Би бол Эзэн..." гэсэн тэмдэг болох болно гээд Бурхан үргэлжлүүлэн тэдэнд хэлсэн (мөн бидэнд ч ялгаагүй) ийнхүү хэлж байнаНадад итгэж болно гэдгийг Би та нарт нотлохыг хүсч байна. Чамайг өлсөхөөс айж байгааг Би мэдэж байна. Гэхдээ долоо хоног бүр, та нар Надад итгэж болно гэдгийг Би та нарт нотлох болно.

Та бүхэн энэ түүх хэрхэн төгсдөг болохыг мэдэх байх. Манна болон бөднө шувуугаар Бурхан ажиллахгүйгээр амрахыг тэднээс хүссэн өдөр ч хүртэл тэдэнд өдөр тутмын талхыг нь итгэмжтэйгээр хангах өгөх замаар өлсөх вий гэсэн тэдний айдаст хариу үйлдлийг үзүүлжээ.

Биднийг амрах Бурханы тушаал бол үнэн хэрэгтээ Түүнд найдах урилга юм. Урилгад нь үгүй гэж хэлснээрээ найзыгаа гомдоочих вий гэж айх үедээ тэр нөхөрлөлийг хамгаалах болно гэдэгт Бурханд бид найдаж болно. Бидний байшин хэтэрхий жижигхэн, машин маань хэт хуучных, эсвэл хувцас маань хэтэрхий энгийн байх вий гэж айх үед бидний үнэ цэнэ эдгээр материаллаг зүйлсээр тодорхойлогддоггүй гэдэгт бид Бурханд найдаж болно. Шүдээ хавиран, өөрсдийнхөө хязгаарыг давахын оронд Бурханд найдах бол цор ганц арга зам мөн.  

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Breathing Room

Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө North Point Ministries болон Sandra Stanley-д талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://breathingroom.org-с үзнэ үү