Бусадтай эвлэрэхЗагвар

Getting It Right With Others

5-с 4 дахь өдөр

Эрүүл зөрчилдөөн ямархуу байдалтай байдаг вэ?

Оксюморон гэж илт эсрэг тэсрэг үгс хамтдаа байхыг хэлдэг. Заан сам хорхой. Сэтгэл татам муухай. Төсөөлсөн бодит байдал. Замбараагүй эмх цэгцтэй байдал.

Санааг минь олж харж байна уу?

Эхлээд өнгөцхөн харахад, эрүүл зөрчилдөөннь оксюморон ч юм шиг санагдаж болох юм. Гэсэн хэдий ч, Библи дээр юу гэж хэлсэн болохыг бид харах үед, эрүүл зөрчилдөөнбол Бурханы бодож төлөвлөсөн зүйл болохыг бид олж харах болно. 

Матай 18:15-д, Ах дүү чинь нүгэл үйлдвээс шууд түүн рүү явж-түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ гэж Есүс хэлжээ. 

Есүс ээ.

Биднийг хэн нэгэн гомдоох үед энэ бол бидний хийдэг зүйлээс хамаагүй эсрэг зүйл аж.

Бид юу хийхийг хүсдэгболохыг та мэдэх үү? Бид нэг бол зугтахыг эсвэл чангаар хашхирахыг хүсдэг.Хэн нэгэн биднийг уурлуулах үед асуудлаас зугтаах болон зайлсхийхийг бид хүсдэг эсвэл тэр хүнийхээ орондбусад бүх хүмүүс рүү чанга хашхирахыг хүсдэг.

Есүс үүнээс хамаагүй өөр-илүү дээрарга замыг санал болгосон нь-асуудлын үндсээс эхлэн нөхцөл байдалтай нүүр тулахыг хамааруулдаг. 

Тэгэхээр зөрчилдөөнтэй хэрхэн нүүр тулах вэ? Гурван арга зам байдаг:

1.) Тэр даруй очиж уулз. Ефес 4:26-д Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг гэж хэлсэн байдаг. Боломжтой бол тэр даруйд нь зөрчилдөөнтэй нүүр тул.

2.) Тэр хүндээрээ шууд оч. Найзтайгаа зөрчилдөөнтэй байх үедээ тэр найз дээрээ шууд очихын оронд бусад бүх хүмүүс дээр очих сорилттой бид тулгардаг! Гэвч Сургаалт үгс 11:13-т Илүү үгтэн нууцыг задруулдаг гэж хэлжээ. Бурхан хов живэнд болон цуу яриа тараахад дургүй аж. 

3.) Даруугаар тэр хүндээрээ оч. Танд хичнээн ийм биш санагдаж болох хэдий ч таны зөв бишбайж болох юм. Өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх болон даруу байхад бэлэн бай. Даруу зан хүн бүрт зохьдог аж. Сургаалт үгс 15:1-д Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх гэж хэлсэн байдаг.

Тэгвэл, зөрчилдөөнийг бид хэрхэн эрүүл арга замаар шийдвэрлэх вэ? Бид тэр хүндээрээ очих хэрэгтэй. Бид зөрчилдөөнийг тэр даруй, шууд, даруугаар шийдвэрлэнэ. Улмаар бид ийнхүү үйлдэх үед энэ нь Бурханыг хүндэтгэдэг бөгөөд зүрх сэтгэлийг маань эдгээж эхэлдэг. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Getting It Right With Others

Бид бүгд л амьдралдаа зөрчилдөөнтэй нүүр тулдаг. Яагаад? Учир нь бид бүгдээрээ алдаа гаргадаг нь үнэн учраас! Гэвч зөрчилдөөнөөс бид айх шаардлагагүй. Үнэндээ, эрүүл зөрчилдөөн нь улам илүү эрүүл харилцаанд хөтлөх боломжтой. Энэхүү 5 өдрийн Төлөвлөгөөгөөр дамжуулан Бурханд зөрчилдөөн яагаад чухал байдаг мөн бусадтай хэрхэн эвлэрэх боломжтой талаар бид авч үзэх болно. 

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын үйлчлэл болон Свитчд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.life.church хаягаар зочлоорой