Бусадтай эвлэрэхЗагвар
Зөрчилдөөнөөс яагаад бид айдаг вэ?
Өчигдөр бидний судалсанчлан зөрчилдөөнөөс зайлсхийх ямар ч аргагүй. Тэгвэл бид яагаад үүнээс тийм их айдаг вэ? Зөрчилдөөнөөс айх гээд байдаг хэдэн шалтгаануудыг дурдъя:
1. Энэ нь биднийг эвгүй байдалд оруулдаг. Эцсийн эцэст зөрчилдөөн хөгжилтэй зүйл огт биш. Ямар нэгэн зүйл хэвийн бус байгааг бид мэдрэх үедээ энэ талаар ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйгээ мэддэг хэдий ч зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд мэдэрч буй зүйлсээ бид заримдаа нуудаг.
2. Энэ нь бидэнд хяналтаас гарсан мэт мэдрэмжийг төрүүдэг. Зрчилдөөнтэй тулах үедээ өөрсдийнхөө амьдралыг бид удирдахаа больсон мэт мэдрэмж төрдөг. Энэ нь утсаар ярихын оронд мессэж явуулахыг эрхэмлэдэгтэй адил шаллтгааны улмаас аж-харилцан яриа, нөхцөл байдлыг бид хянахыг хүсдэг.
3. Бид Бурханыг дагахгүй байгаа аж. Заримдаа бид зөрчилдөөнөөс айдаг учир нь Бурханы биднээр хийлгэхийг хүсэх зүйлийг бид хийхгүй байгаа явдал юм. Бид Бурханд найдах үед харилцаа маань байх ёстой газартаа байгаасай гэж Тэрээр хүсдэг гэдгийг бид мэддэг. Бид зөрчилдөөнөөс зайлсхийх сонголтыг хийн улмаар үүнд өөрсдийгөө хордуулах боломжийг олгох үед Бурханы бидний эвлэрээсэй гэсэн харилцаанд хор хохирол учруулж байдаг.
Одоо бид яагаад зөрчилдөөнөөс айдаг болохоо мэдсэн болохоор үүнийг ялж эхлэх боломжтой. Бурхан таны айдсуудаас хамаагүй агуу бөгөөд айдас бол Бурханаас ирдэггүй. Тиймээс, зөрчилдөөний талаар та санаа зовж буй бол энэ талаараа залбир. Мэргэн ухааныг өгөхийг болон тэрхүү эмтэрсэн харилцааг эдгээхүйц зөв үгсийг өгөхийг Бурханаас гуй. Маргааш бид Бурхантай харилцах харилцаанд маань зөрчилдөөн ямар нөлөө үзүүлдэг болохыг олж мэдэх болно
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгд л амьдралдаа зөрчилдөөнтэй нүүр тулдаг. Яагаад? Учир нь бид бүгдээрээ алдаа гаргадаг нь үнэн учраас! Гэвч зөрчилдөөнөөс бид айх шаардлагагүй. Үнэндээ, эрүүл зөрчилдөөн нь улам илүү эрүүл харилцаанд хөтлөх боломжтой. Энэхүү 5 өдрийн Төлөвлөгөөгөөр дамжуулан Бурханд зөрчилдөөн яагаад чухал байдаг мөн бусадтай хэрхэн эвлэрэх боломжтой талаар бид авч үзэх болно.
More