Бусадтай эвлэрэхЗагвар

Getting It Right With Others

5-с 1 дахь өдөр

Зөрчилдөөн гэж юу вэ?

Эмтэрсэн харилцааны үр дүнд маш том өвдөлт, гомдол бий болж байхыг та өмнө нь анзаарч байсан уу? 

Та болон бусдын хооронд ямар нэгэн зүйл буруу байх үед бид үүнийг зөрчилдөөн гэж нэрлэдэг. 

Энэ нь ямар байдгыг та сайн мэднэ. Энэ нь эцэг эхтэйгээ маргалдсан муухай маргаан эсвэл найз чинь сургууль дээр таны талаар цуу яриа тараасан тэр л үеүд болно. Эсвэл, магадгүй таны хувьд гэвэл, Снапчат дээр найз охин эсвэл найз хөвгүүн тань таниас салсан байж болох юм.

Зөрчилдөөн гэж юу болохыг таньж мэдэх нь тийм ч хэцүү зүйл биш учир нь бид үүнтэй өдөр бүр нүүр тулдаг. Үүнийг хэлж байгааг минь уучлаарай гэхдээ энэ нь мөн зайлсхийхийн аргагүй зүйл мөн. Яагаад? Учир нь бид бүгдээрээ л хүн бас алдаа гаргадаггүй хүн гэж нэг ч байдаггүй! Төгс хүн гэж нэг ч байдаггүй, мөн төгс бус хүмүүс аливаа зүйлийг хийхээр хичээх үед зөрчилдөөн бий болох нь амархан байдаг. 

Гэвч зөрчилдөөн нь дандаа муу зүйл байдаггүй. Үнэндээ, эрүүл зөрчилдөөн нь эрүүл харилцаанд хөтлөх боломжтой. Гэвч, бид зөрчилдөөнийг эрүүл арга замаар шийдвэрлэхгүй байх үед энэ нь хортой адилхан. Энэ нь харилцаануудад маань аажмаар нэвчин, бүх зүйлсийг ба бидний харилцах хүн бүрийг халдварлуулдаг. Библи дээр, Еврей номыг бичигч үүнийг сайн мэдэж байсан. Тиймээс Еврей 12:15-д ийнхүү хэлжээ:  …аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь маш чухал, учир нь амьдралын маань чанар нь гагцхүү харилцаануудын маань чанараас л хамаардаг. 

Тэгэхээр, Бурханы хүндлэхүйц арга замаар бид хэрхэн зөрчилдөөнийг шийдвэрлэх боломжтой вэ? Дараагийн 4 хоногт бид Зөрчилдөөнөөс яагаад айдаг, зөрчил нь Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг, мөн зөрчилдөөнийг хэрхэн эрүүл аргаар шийдвэрлэх талаар сурах болно. Та бидний залбирал бол зөрчилдөөнөөс айхаа больж, харилцаагаа улам сайн бэхжүүлэх хэрэгтэй

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Getting It Right With Others

Бид бүгд л амьдралдаа зөрчилдөөнтэй нүүр тулдаг. Яагаад? Учир нь бид бүгдээрээ алдаа гаргадаг нь үнэн учраас! Гэвч зөрчилдөөнөөс бид айх шаардлагагүй. Үнэндээ, эрүүл зөрчилдөөн нь улам илүү эрүүл харилцаанд хөтлөх боломжтой. Энэхүү 5 өдрийн Төлөвлөгөөгөөр дамжуулан Бурханд зөрчилдөөн яагаад чухал байдаг мөн бусадтай хэрхэн эвлэрэх боломжтой талаар бид авч үзэх болно. 

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын үйлчлэл болон Свитчд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.life.church хаягаар зочлоорой