Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар

The Parables of Jesus

36-с 23 дахь өдөр

АЛДАГДСАН ХҮҮ
Магадгүй хамгийн алдартай сургаалт зүйрлэл бөгөөд Алдагдсан Хүү гэгддэг түүх нь эцгийнхээ таалалд нийцүүлэхийг болон түүгээр хүлээн зөвшөөрөгдөхийг хичээж буй ах дүү хоёрын тухай өгүүлдэг.

Алдагдсан хүү өөрт ногдох өв хөрөнгөө авч яван, маш түргэн хугацаанд мунхаг байдлаар зарцуулж дуусдаг. Тэрээр хэрхэн аавыгаа доромжилсноо, өөрийнх нь амьдрал ямар үнэ цэнэгүй болохыг ухаарч улмаар эцгийнхээ нигүүлслийг олж авахын тулд аавынхаа ажилчин болж ажиллахыг хичээдэг. Ийм хичээл зүтгэл нь ямар ч хэрэггүй хэдий ч өөрийнх нь ажилчин болж нэг өдөр ажиллахаас ч өмнө эцэг нь түүнийг хайрлан, хүүгээ гэрт нь эргүүлэн урьдаг.

"Алдагдсан" гэдэг үг нь болчимгүй үрэлгэн гэсэн утгатай бөгөөд тэрээр өөрийнхөө өв хөрөнгийг хэрхэн зарцуулснаас болж хүүд өгөгдсөн нэр юм. Гэсэн хэдий ч энэ түүхэнд үнэндээ эцэг нь алдагдсан нэгэн байсан, учир нь хүүгээ эргэн ирэх үед хайрандаа, уучлалдаа, өршөөлдөө, эд хөрөнгөндөө болчимгүй үрэлгэн байсан нэгэн бол аав нь байсан юм.

Түүхэнд ихэнхдээ мартагддаг нэгэн бол том ах боловч нэгдүгээр эшлэлээс хойш сонссоор ирсэн фарисайчууд, үзэгчдийн анхаарлыг хамгаас илүү татаж байсан нэгэн бол том ах мөн. Түүхэнд тэднийг төлөөлөх том ах нь хууль дүрмийг ягштал сахьсан учраас дүүгээс илүү дээр авч үзэгдвэл зохино гэж итгэдэг, тэрхүү том ахыг тэд сайн мэдэж байлаа. Гэвч том ах хайрын үндсэн дээр, эцгийгээ ивээхийг хүссэний үндсэн дээр биш харин хайрыг олж авахын тулд, ивээлээ хадгалж үлдэхийн тулд л аливааг үйлдэж байсан. Энэ түүхээс бид бага хүүгийн чөлөөлөлт, эвлэрэлийг харах боловч юунаас ч илүүтэйгээр өөрийнхөө үйлсэд найдсан том ахын хувь тавилан шийдвэрлэгдэлгүй орхигдсон байдаг.

Бичээс

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

The Parables of Jesus

Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа!

More

We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/