Миний бизнес БурханыхЗагвар

Миний бизнес Бурханых

3-с 3 дахь өдөр

Бурханд буцаан өгөх

Та нар талантын сургаалт зүйрлэлийг сайн мэдэх байх. Энэ сургаалт зүйрлэл их энгийн тушаалаар эхэлдэг: “Намайг буцаж иртэл энэ мөнгийг эргэлдүүл.” Бизнес эрхлэгчдийн хувьд биднээс ч иймэрхүү асуулт асууж болно: чи өөрийн бизнесээ яаж зарж эргэлдүүлж байна вэ?

Бидэнд энэ асуултын хариулт бэлээхэн байгаа байх. Одоо бизнес чинь яаж өсөж өргөжиж байна, шинээр нэвтэрч орох гэж байгаа зах зээл, цаашид өргөжин тэлэх хөрөнгө босгох зорилт төлөвлөгөөнүүд, нэмж ажилтан авч ажиллуулах гэх мэтээр. Гэхдээ нэг санаа зовоосон-хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа зүйл нь бид өөрсдийнхөө ашгийн төлөө ажиллаад байна уу эсвэл Бурханы ашгийн төлөө ажиллаад байна уу гэдэг.

Энэ сургаалт зүйрлэл дээр гарч байгаа зарим зарц нар эзнийхээ тушаалыг дуулгавартай дагасан байдаг. Тэд эзнээ эргэж ирэхийг мэдээд түүнд их хэмжээний ноогдол ашиг өгөхийн тулд маш шаргуу хөдөлмөрлөсөн. Гэхдээ нэг зарц нь огт ажиллаагүй. Тэр зарц мөнгөө хав дарж нуугаад эзнийгээ хэзээ буцаад ирэх бол гэж айж мэгдэн, магадгүй хэзээ ч битгий эргэж ирээсэй гэж хүсэж байсан байх.

Энэ нь гэхдээ Бурханд илүү их амжилт ололтоо харуулахын тулд шаргуу ажлаад бай гэсэн сургамж биш. Харин өөрсдийнхөө ажил бизнесийг эзэндээ үйлчилж байгаа зарц үйчлэгч мэт өнцгөөс харах явдал юм. Бурхан бидэнд бизнес гэдэг нэг зүйлийг хариуцуулж өгсөн. Бид түүгээр нь дамжуулаад Бурханыг хүндлэх, магтан алдаршуулах тухай юм.

Эзнийхээ өгсөн мөнгийг ашиглаж үржүүлж чадсан зарц нар зөвхөн мөнгөө арвижуулаад зогсохгүй эзэндээ буцааж өгөх гэдэг сэтгэл хангалуун байдлыг бас давхар амссан. Бид хүүхдүүдийнхээ зурсан зургийг хөргөгч дээрээ наадагтай адил бид тийм л зургийг Бурханд зурж өгч байгаа. Бурхан түүнийг нь хараад биднээр бахархахыг хүсэж байгаа.

Бурхан бидэн рүү сэтгэл дүүрэн инээмсэглэн хараад, “Маш сайн байна миний үнэнч, итгэмжит зарц минь” гэж хэлэхийг хүсэж байгаа. Бурхан биднээс үүнийг л хүсэж байгаа. Тэгвэл Бурханд эргүүлж өгөхийн тулд та өнөөдөр юу хийх вэ?

Тунгаан бодох асуултууд

  • Бурхан таныг бизнесийг 100 хувь эзэмшдэг, Түүнийг 5-10 жилийн дараа эргэн иртэл нь бизнесийг нь өргөжин хөгжүүлэх үүрэг хариуцлага өгсөн бол та юуг өөрөөр хийх байсан бэ?
  • Ажлаа тараад харьж явах замдаа Бурханд түүний өгсөн ажил бизнес, хөрөнгийг арвижуулахын төлөө хэрхэн ажиллсан тухайгаа тайлагнан яридаг байсан бол таны хандлага ямар байх байсан бэ?

Faith Driven Entrepreneur хөдөлгөөний боловсруулсан God Owns My Business хуваарийг орчуулан нийтэллээ. Уг хуваарийг орчуулсан Б.Сувдаадаа баярлалаа.

Та манлайлал, удирдлага, хувь хүний хөгжил болон итгэлийн амьдралаа өсгөн хөгжүүлэх контентуудыгhttps://www.unleashatwork.org/сайтаар орж үзээрэй.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Миний бизнес Бурханых

Бизнес хийж байгаа хүн өөрийнхөө бүтээж босгосон бизнесээ минийх, өөрийнх гэж өмчлөх сэтгэл амархан төрдөг. Харин цаад утга учир нь үнэндээ зөвхөн таны бизнес, бизнесийн санаа, ашиг орлогоор хязгаарлагдахгүй гэвэл та яах вэ? Бүхнийг захирагч Эзэн Бурхандаа өөр байгаа бүхнээ өргөвөл, тэр бүхнээс чинь илүү агуу зүйл таныг хүлээж байгаа гэвэл ямар байх бол? Хэрхэн Бурханы хамтран эзэмшигч болох вэ, хэрхэн Бурханы өгсөн нөөц бололцоог ашиглах вэ, хэрхэн Түүнд эргүүлэн өгөх вэ гэдгийг суралцацгаая. Faith Driven Entrepreneur хөдөлгөөний God Owns My Business хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших