Миний бизнес БурханыхЗагвар
Бурханы нөөц бололцоо
Бид Бурханы өгсөн нөөц бололцоо дээр тулгуурлаж бизнесээ хийж байгаа. Нэг үгээр бид Бурханы гал тогоон дахь тогоочид юм. Энэ бол жинхэнэ даруу, үнэн юм. Та хэдий хувийн бизнесээ өөрөө босгосон ч, анхнаасаа Бурханы бүтээсэн өгөгдөл нөөц бололцоог ашиглан бизнесээ явуулж байгаа.
Үүнийг бид Эден цэцэрлэгээс харж болно. Адам цэцэрлэгийг бүтээгээгүй. Тэр арчилж ургуулсан. Эзэмшихээсээ илүү тэр арчилж үйлчилсэн. Бизнес эрхлэгчид ч үүнтэй адил бизнесээ явуулж болно. Гэхдээ яг өөртэйгөө тулаад үзвэл энэ үнэнтэй санал нийлдэггүй.
Энэ чинь миний л бизнес. Би анхнаасаа санаагаа гаргаад, хамаг ажлыг нь хийгээд, хөрөнгө мөнгө босгоод, хүмүүс авч ажиллуулсан. Миний энэ хийсэн бүхэнд Бурхан ямар хамаатай билээ? Үнэнийг хэлэхэд ингэж бодох нь бас тэгтлээ буруу биш.
Шаргуу тууштайгаар ажилласан олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд өргөжиж дээшилсэн бизнесээ шууд л өөр хэн нэгний өмч гэж хүлээн зөвшөөрөх хэцүү зүйл. Өөрийнхөө бий болгосон компани, бизнесээ хараад энэ минийх биш ээ Бурханых гэж хэлэх тийм амар биш. Гэхдээ хэрвээ энэ эшлэл, мөн Бурханы оршихуй үнэхээр үнэн бол бүх зүйл анхнаасаа аль хэдийн Бурханых.
Тэгэхээр Бурханы бидэнд даатгаж хариуцуулж өгсөн зүйлсийг өөрсдөө өмчлөөд, өөртөө хураагаад байх уу? Эсвэл бид өөрийгөө Бурханы нярав гэдгийг өөртөө сануулж, аль хэдийн бүхнийг эзэмшигч Бурханд бизнесээ өргөж амьдрах уу?
Тунгаах бодох асуултууд:
- Бидний амьдарч байгаа нийгэм бид өөрсдөө амьдралынхаа болон ажил бизнесийнхээ эзэн нь гэсэн ойлголтыг төрүүлэх ямар худал мессежнүүдийг бидэнд өгч байна вэ?
- Бизнесийнхээ талаар ярихдаа би энэ бизнесийг эзэмшдэг эзэн нь гэж ярихаас илүү үйлчлэгч, нярав нь байна гэж яривал ямар байх вэ? Өөрийгөө “Би энэ бизнесийн менежер” гэж бусдад танилцуулбал танд болон бусдад ямар гэрчлэл болох вэ?
- Өөрийнхөө бүтээсэн бизнесийнхээ эзэн нь биш гэж хэлэх яагаад тийм хэцүү байдаг вэ? Эрх мэдлээ хэн нэгэнд өгөхөд бид яагаад тийм дургүй байдаг вэ?
- Өөрийнхөө бизнесийг анхнаасаа миний санаа биш Бурханы санаа гэж харвал таны ажилдаа хандах хандлага яаж өөрчлөгдөх вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бизнес хийж байгаа хүн өөрийнхөө бүтээж босгосон бизнесээ минийх, өөрийнх гэж өмчлөх сэтгэл амархан төрдөг. Харин цаад утга учир нь үнэндээ зөвхөн таны бизнес, бизнесийн санаа, ашиг орлогоор хязгаарлагдахгүй гэвэл та яах вэ? Бүхнийг захирагч Эзэн Бурхандаа өөр байгаа бүхнээ өргөвөл, тэр бүхнээс чинь илүү агуу зүйл таныг хүлээж байгаа гэвэл ямар байх бол? Хэрхэн Бурханы хамтран эзэмшигч болох вэ, хэрхэн Бурханы өгсөн нөөц бололцоог ашиглах вэ, хэрхэн Түүнд эргүүлэн өгөх вэ гэдгийг суралцацгаая. Faith Driven Entrepreneur хөдөлгөөний God Owns My Business хуваарийг орчуулан хүргэлээ.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/