Миний бизнес БурханыхЗагвар
Бурханы хамтран үүсгэн байгуулагч – Бурханы хамтрагч
Бурхан бол үүсгэн байгуулагч, бүтээгч Бурхан. Ямар нэг зүйлийг бүр анхнаас нь, цоо шинээр хэрхэн бүтээхийг мэддэг хүнийг олъё гэвэл Бурхан л байна. Бүр анхнаасаа л Бурхан бүтээлийн болон энэхүү үүсгэн байгуулах явцдаа биднийг оролцуулахаар бүтээсэн гэдгийг харж болно.
Энэ ишлэлд, Бурхан Адамыг Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулах ажилд шууд томилж байгаа тухай гарч байна. Бурхан Адамыг зүгээр амарч суулгахаар цэцэрлэгт авч ирж суурьшуулаагүй. Адамд ажил үүрэг хариуцуулж өгсөн. Та өнөөдөр их завгүй байна уу? Дэлхий дээр байгаа бүх амьтдад нэр бодож олох гэдэг ажил ямар сонсогдож байна?
Ихэнхдээ бид ажлыг Бурхан Эден цэцэрлэгээс хөөж гаргаснаас хойш бидэнд өгөгдсөн хараал гэж боддог. Тэгвэл ажлыг Бурханы дүр төрхийн нэг гээд бодоод үздээ? Бүхнийг бүтээн байгуулагч Бурхантай хамт бүтээлцэх, босгох урилга юм гэж харвал ямар байна? Ажлаар дамжуулаад Түүний оршихуйг мэдрэх боломжийг Бурхан бидэнд өгдөг байвал яах вэ?
Зөвхөн тэнд хийгдсэн гайхамшигт ажил, бүтээлийн улмаас Эден цэцэрлэг тийм онцгой байгаагүй. Харин энэ бүхэн төгс хамтын ажиллагааны үр дүнд бий болсон. Бурхан Эден цэцэрлэгт Адамтай хамтарч ажилласан. Цэцэрлэг болон түүнд доторх бүх л ургамал амьтад Бурхан Адам хоёрынх байсан. Энэ л бидний ажил бизнесийн алсын хараа зорилго байх ёстой – Бурхантай хамт нэгэн зорилго, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй байх.
Бурхан бидэнтэй хамт ажиллахыг хүсдэг. Тэр бидэнтэй хамт бүтээлцэхийг хүсдэг. Тэр бидэнтэй шинэ санаа, төсөл эхлүүлээд хамтран ажиллаж гүйцэтгэхийг хүсдэг. Адамыг Бурхан цэцэрлэгт ажиллалуухаар ганцаарыг нь үлдээгээгүйтэй адил Бурхан биднийг ч бас хол тусдаа ганцаараа ажиллахыг хүсдэггүй.
Бидний Бурхан үүсгэн байгуулагч, Бүтээгч Бурхан учраас бид бизнесийн бүх л үе шатуудад Түүнтэй хамт алхаж болно. Бид хүлээн зөвшөөрөхгүй ойлгохгүй байлаа ч Бурхан бол бидний олж болох хамгийн сайн бизнес хамтрагч билээ.
Тунгаах бодох асуултууд:
- Хэрвээ та Бурханыг өөрийнхөө бизнесийн хамтрагчаа гэж харвал таны ажил бизнес юугаараа өөр болох вэ?
- Та өөрийгөө бизнесийн эзэн нь биш харин Бурханы бизнесийн нярав гэдэг өнцгөөс харвал таны шийдвэр гаргалтууд хэр өөр байх байх вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бизнес хийж байгаа хүн өөрийнхөө бүтээж босгосон бизнесээ минийх, өөрийнх гэж өмчлөх сэтгэл амархан төрдөг. Харин цаад утга учир нь үнэндээ зөвхөн таны бизнес, бизнесийн санаа, ашиг орлогоор хязгаарлагдахгүй гэвэл та яах вэ? Бүхнийг захирагч Эзэн Бурхандаа өөр байгаа бүхнээ өргөвөл, тэр бүхнээс чинь илүү агуу зүйл таныг хүлээж байгаа гэвэл ямар байх бол? Хэрхэн Бурханы хамтран эзэмшигч болох вэ, хэрхэн Бурханы өгсөн нөөц бололцоог ашиглах вэ, хэрхэн Түүнд эргүүлэн өгөх вэ гэдгийг суралцацгаая. Faith Driven Entrepreneur хөдөлгөөний God Owns My Business хуваарийг орчуулан хүргэлээ.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/