Сонгогдсон - Христ доторх эмэгтэйн мөн чанарЗагвар

Chosen -  Unveiling the Woman in Christ

3-с 3 дахь өдөр

ХРИСТ ДОТОР ХЯЗГААРЛАЛТ ҮГҮЙ

Бурханы хүн төрөлхтөнд зориулсан төлөвлөгөө, дизайн нь Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээж, тэднийг ямар ч бүтээлд байж болох хамгийн дээд эрх мэдэлд тавьж - Христ дотор байлгасан юм! Эмэгтэй хүн бол хожим төрсөн санаа эсвэл нэмэлт зүйл биш байсан, харин ч Бурханы анхны дизайны нэгэн хэсэг байв.

"Тиймээс Бурхан хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн, Бурханы дүр төрхөөрөө Түүнийг бүтээхдээ; эрэгтэй, эмэгтэйг бүтээсэн. Тэр тэднийг бүтээсэн." - Эхлэл 1:27

Эхлэл 2-т Адам бүтээгдсэн бөгөөд Еваг түүний хажуугаас авч, дараа нь хүний ​​уналт болов. Гэсэн хэдий ч, Христэд итгэдэг эрэгтэй, эмэгтэй хүн бүр гэтэлгэгдэн аврагдаж, Адамын мөн чанартаа захирагдахаа больсон юм. Христийн үхэл, оршуулга, амилалтаар дамжуулан тэд Бурханы гэр бүл болов.

Энэхүү цувралын эхэнд бид Христ доторх жинхэнэ мөн чанарынхаа тухай ярилцах болно. Энэхүү мөн чанар нь Бурханы гэр бүлийн нэг хэсэг байх шинэ боломж, ашиг тусыг авчирдаг. Бид эдгээр ашиг тусын үр шимийг хүртэхийн тулд хүлээх шаардлагагүй, бид итгэсэн даруйдаа л Христ дотор энэ бүгдийг хүртэх боломжтой.

Тооллого 27:5-10 номд Зелофехадын охид санаанд багтамгүй мэт санагдахуйц зүйлийг гуйдаг. Өв нь соёлынхоо дагуу эрэгтэй өв залгамжлагч нарт өгөгдөхөөр хадгалагддаг нь тэдний байр суурийг тогтоож байсан ч гэлээ цорын ганц хязгаар, хориг нь тэд эмэгтэй байсан явдал байв.

Гэхдээ Мосегийн хуульд юуг тусгав, нигүүлсэл нь хүлээн зөвшөөрлийг бий болгосон. Нигүүлслийн оролцоотойгоор энэхүү хууль, заалт нь тухайн соёл дахь бусад эмэгтэйчүүдэд ч хамаарах дүрэм болов. Бурханы нигүүлсэл Зелофехадын охидод заалт гаргаж өгсөн ба Христ дотор танд бүр ч илүү их боломж олгосон юм шүү.

Амьдралд тань болон бурханлаг байдалд тань хэрэгтэй бүх зүйл нь Христ дотор танд аль хэдийн өгөгдсөн.

Христийн доторх эрхэм эмэгтэй танаа, өөрийн мөн чанарыг ухамсарлан амьдраарай.

Бурханы нигүүлслийн сайнмэдээтэй хамт байж, хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулахдаа шинэ бүтээл болсон бодит байдлаа сахиарай. Энэ нь биднийг эдгээр сорилтуудыг даван туулахад хүчирхэгжүүлээд зогсохгүй бидний амьдралд зориулсан Бурханы бүхий л ивээл ерөөлүүд дагалдан өгөгддөг.

Энэхүү цувралаа дүгнээд эдгээр үгсийг өөр дээрээ хүчтэйгээр тунхаглаарай.

Тунхаглал:

  • Би бол Христ Есүс доторх Бурханы зөвт байдал
  • Би Эзэнээр гэтэлгэн авагдсан нэгэн
  • Би Аав (Абба)-ийнхаа хайртай нэгэн нь
  • Миний бүх гэм нүгэл уучлагдсан
  • Бурхан чин сэтгэлээсээ намайг хайрладаг
  • Би Бурханы хүчирхэг тусламжийг хүртсэн
  • Бурхан намайг өөртөө авч, хамгаалсан
  • Би тэнгэрэлч нарын тусламжид баярлана
  • Би эргэлт буцалтгүйгээр ивээгдсэн
  • Би үүрд мөнхөд уучлагдсан
  • Би бол Их Эзэнээр эдгээгдсэн нэгэн
  • Би Бурханаас өгөгддөг эрүүл мэнддээ баярлана
  • Надад Бурханы тааламж, мэргэн ухаан бий
  • Би үр жимстэй, хийж буй бүх зүйлдээ цэцэглэн хөгжиж, амжилт гаргаж, баялагт хүрдэг нэгэн
  • Надад арвижуулан үржүүлэгч байх тосолгоо бий
  • Юу ч миний эсрэг байж чадахгүй
  • Юу ч миний гарт үрэгдэхгүй
  • Би хэзээ ч гацаанд орохгүй
  • Ер бусын зүйл миний хувьд ердийн л байх болно
  • Бүх зүйл миний сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаа
  • Диавол намайг үзэн яддагаас ч илүү Бурхан намайг хайрладаг
  • Нигүүлсэл миний төлөө ажилласаар байгаа.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Chosen -  Unveiling the Woman in Christ

Эмэгтэйчүүд бид амьдралд олон янзын дүрд тоглож буйгаар өөрсдийгөө олж харах нь элбэг байдаг. Гэхдээ энэхүү завгүй байдлынхаа дунд бид хэн бэ гэдэг гол сууриа санах нь чухал юм: бид Бурханаар сонгогдсон, Христ доторх эмэгтэй юм. Энэхүү тодорхойлолт, үнэ цэн нь бидний амьдралын үндэс суурь болж, Бурхан болоод бусадтай харилцах бидний харилцааг хэлбэржүүлдэг. Дараагийн гурван өдрийн туршид энэхүү үнэ цэнийг илүү гүнзгий судлахад бидэнтэй нэгдээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The LOGIC Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://thelogicchurch.org/en/

Холбоотой төлөвлөгөө унших