Сонгогдсон - Христ доторх эмэгтэйн мөн чанарЗагвар

Chosen -  Unveiling the Woman in Christ

3-с 2 дахь өдөр

ТҮҮНИЙ АЛДАРЫН ТӨЛӨӨ СОНГОГДСОН

"Тэрээр [хайран дотроо] биднийг ертөнцийн сууриас урьд Христ дотор сонгосон нь [үнэндээ биднийг Өөрийнх болгон Өөрийнхөө төлөө сонгон, гарган авсан юм] биднийг ариун (Түүний төлөө тусгаарлагдсан бас ариусгасан) төдийгүй Түүний мэлмийд гэм зэмгүй байхын тулд буруушаал, зэмлэлийн дээгүүр, Түүний өмнө хайр дор сонгосон". - Eфес 1:4 (AMPC)

Бурхан таны өнгөрсөн дэх амьдралыг тань хаячихдаггүй, харин Тэр үүнийг чинь өөрчилдөг!

Рут ядарсан байлаа.

Хэзээ ч өөрсдийг нь уучлахгүй бурхдыг шүтэж ирсэн, хараалаар өвчилсөн удам угсаа бүхий гэр бүлд төрсөн Рут, түүний нөхцөл байдлууд нь түүнийг хүндээр дарж буйг тэрээр мэдэрсээр. Нөхрөө алдсаныхаа дараа түүний гэр бүлд энэ нь хүндээр тусаж, амьдралын төлөө тэмцэхдээ хадам эх Ноамигаасаа өршөөгч Бурханы тухай сонссон тэрээр Наомиг дагахаар сонгосон юм.

Яг Рутын түүх шиг Библи даяарх олон эмэгтэйчүүд нь Есүсийн илчлэл дэх аврал, гэтэлгэл рүү биднийг чиглүүлдэг. Тэдний түүхүүд нь сүсэг бишрэлийн улмаас бус харин Есүсийн авралаар дамжуулан ирсэн өөрчлөлт рүү биднийг чиглүүлдгээрээ чухал ач холбогдолтой байв.

Рахаб ч мөн адил нийгмийн байр сууриасаа залхаж, бат бөх хана хэрэм бүхий хотынхоо аюулгүй байдлаа орхиж, Израильчуудын Бурхан руу эргэсэн. Яг л эдгээр эмэгтэйчүүдийн адил бидний эхлэл ямар байснаас үл хамааран Бурхан руу эргэх нь бидний түүхийг өөрчилдөг. Тэр бидний өнгөрснийг хог болгон хаядаггүй, харин түүнийг үзэсгэлэнт зүйл болгон хувиргадаг.

Эмэгтэйчүүдээрээ муу нэртэй болж хамтдаа үүрдэг нэг зүйл бол Еден цэцэрлэг дэх хүний уналтын тухай түүх юм.

Ева хууртагдсаны үр дүнд эмэгтэй хүнийг илүү гэнэн, итгэмтгий гэж үздэг болсон. Гэсэн хэдий ч Бурханы нигүүлсэл нь бүтээлийн эхлэлээс ч өмнө тогтоогдсон байсан юм. Эхлэл 3:15-д авралын нэг амлалт өгөгдсөн нь; эмэгтэйн үр дайсны толгойг няцлах болно байв.

Энэ бол Есүсийн төрөлтийн тухай тунхаглал байсан юм. Бурхан биднийг гэтэлгэж, сэргээхээр сонгосон бөгөөд Мариад Есүс хүн дүрээр ирж, Түүгээр дамжуулан Бурхан бидэнд итгэх итгэлээ төлөөлүүлэн харуулсан юм.

Хэрвээ Тэр үгээ амьд биелэл болгохоор эмэгтэйд итгэл хүлээлгэсэн юм бол бичвэрийн үгийг биелүүлэхээр бүр ч илүү итгэхгүй гэж үү!

Эрхэм хүндэт эмэгтэй танаа, та Түүний алдрын төлөө авагдсан, сонгогдсон гэдгээ мэдэж аваарай! Түүн доторх өөрийн жинхэнэ мөн чанарыг хүлээн зөвшөөрч өөрийнхөө өдрийг эхлүүлээрэй!

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Chosen -  Unveiling the Woman in Christ

Эмэгтэйчүүд бид амьдралд олон янзын дүрд тоглож буйгаар өөрсдийгөө олж харах нь элбэг байдаг. Гэхдээ энэхүү завгүй байдлынхаа дунд бид хэн бэ гэдэг гол сууриа санах нь чухал юм: бид Бурханаар сонгогдсон, Христ доторх эмэгтэй юм. Энэхүү тодорхойлолт, үнэ цэн нь бидний амьдралын үндэс суурь болж, Бурхан болоод бусадтай харилцах бидний харилцааг хэлбэржүүлдэг. Дараагийн гурван өдрийн туршид энэхүү үнэ цэнийг илүү гүнзгий судлахад бидэнтэй нэгдээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The LOGIC Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://thelogicchurch.org/en/

Холбоотой төлөвлөгөө унших