Сонгогдсон - Христ доторх эмэгтэйн мөн чанарЗагвар
ХЭМ ХЭМЖЭЭ ТӨДИЙ БИШ
Тэр эмэгтэйн хувьд зүгээр л нэг өдөр, ижил газар, ижилхэн хийх зүйлсийн жагсаалт л харагдаж байв.
Түүний хараахан уулзаж амжаагүй байгаа үл таних нэгэн түүний амьдралыг үүрд өөрчлөх гэж байгааг - тэрээр мэдэж амжаагүй байв.
Есүс болон Самари эмэгтэй хоёрын учрал нь үнэхээр өөрчлөлт байсан бөгөөд тэрээр тэр даруй хот руугаа буцаж очоод Түүний тухай бүгдэд ярив. Энэ бол сайнмэдээний хүч юм!
Сайнмэдээ нь саад бэрхшээлүүдийг нурааж, ичгүүр, буруутгалын олон жилийн зүй тогтлыг арилган тэднийг бүрэн мөн чанараар нь итгэгч болгон чөлөөлдөг. Есүсийн энэ ганц эмэгтэйд зарцуулсан цаг хугацааны хөрөнгө оруулалт нь бүхэл бүтэн хотыг нэвт давлагаалж, сайнмэдээний өөрчлөлтийн хүчийг харуулсан юм.
Магадгүй, тэр эмэгтэйд бидний ихэнхэд байдаг шиг л эргэлзээ байсан ч Есүсийн Илчлэлээр дамжуулан тэрээр Эцэгийн жинхэнэ мөн чанарыг олж мэдсэн байх. Христ доторх эмэгтэй хүн эргэн тойрныхоо нөхцөл байдлаас үл хамааран Бурхан бол Сайн гэдгийг мэддэг. Ийм эмэгтэй нь Бурханы тухай ойлголт, үзлээ нөхцөл байдалтайгаа уялдуулдаггүй. Мөн өөрийн мэдрэмждээ таацуулж, шашны хэм хэмжээ, стандартад нийцэх гэдэггүй, харин Христ дотор илчлэгдсэн Бурханы жинхэнэ мөн чанарыг мэддэг.
Лазар болон Марта хоёрын дүү Мариа энэ үнэнийг төгс дүрслэн ойлгуулдаг. Тэр үеийн соёл, хэм хэмжээг зохицуулагчид Есүсийн хөлд шавь нарын адилаар сууж, сонсож, суралцаж буй эмэгтэйг хараад уурлаж уцаарлах байсан байх. Үнэн хэрэгтээ Марта түүнийг өөрсдийн гэртээ зочин хүлээн авч буй гэрийн эзэн байхыг л илүүтэйгээр хүлээлт тавьсан байсан. Гэхдээ Мариа бид бүгдэд хэрэгтэй нэг зүйлийг сонгосон нь - Христ Өөрөө (Лук 10:42) байв.
Бидний залбиралд хариулахын тулд л зөвхөн Христ бидэнд хэрэгтэй юм биш. Бид хэн бэ гэдэг нь Түүний хэн болох Илчлэлтээс үүдэлтэй учраас тэр бидэнд хэрэгтэй. Загалмай дээр хийсэн Есүсийн аврал, гэтэлгэлийн ажлаар бид Бурханы хүүхдүүд болсон гэдэг өөрсдийн мөн чанарыг олж мэдсэн билээ.
Иудейчүүд болон Самарчууд урт удаан хугацааны хагаралтай байсан тул тэд бие биеэсээ зайлсхийдэг байв. Үүнийг үл харгалзан Есүс зориудаар Самариар аялсан тухай Иохан 4:4-т гардаг. Бурхан хаалганы ард ажиллаж, ямар нэгэн үзэсгэлэнтэй сайхан зүйлийг зохион байгуулж байх үед энгийн л өдөр мэт санагдсан өдөр ч ер бусын болж хувирсан. Есүсээр дамжуулан сайнмэдээг сонссоноор Самари эмэгтэй үүрд мөнхөд өөрчлөгдсөн. Түүний жинхэнэ мөн чанар болох Бурханы хүүхэд, тэр үеийн Иудейчүүд шиг л сонгогдсон, хайрлагдсан гэдэг нь ил гарч ирэн илчлэгдсэн юм. Тэрээр шинэ мөн чанараар илүү олон охид, хөвгүүдийг тэд Христ дотор хэн болох тухай мэдлэг рүү авчирсан юм.
Таны түүх хэрхэн эхэлсэн нь хамаагүй
Та Христ дотор сонгогдсон, тогтоогдсон
Зөвхөн хэм хэмжээ, жишгээр явахаас татгалзаарай
Та шинэ боломжууд, шинэ өв залгамжлал бүхий шинэ мөн чанартай болсон; бүгд Христ дотор өгөгдсөн
Нигүүлсэл болон Эзэн Есүсийн мэдлэг дотор өссөөр байгаарай!
Энэ төлөвлөгөөний тухай
Эмэгтэйчүүд бид амьдралд олон янзын дүрд тоглож буйгаар өөрсдийгөө олж харах нь элбэг байдаг. Гэхдээ энэхүү завгүй байдлынхаа дунд бид хэн бэ гэдэг гол сууриа санах нь чухал юм: бид Бурханаар сонгогдсон, Христ доторх эмэгтэй юм. Энэхүү тодорхойлолт, үнэ цэн нь бидний амьдралын үндэс суурь болж, Бурхан болоод бусадтай харилцах бидний харилцааг хэлбэржүүлдэг. Дараагийн гурван өдрийн туршид энэхүү үнэ цэнийг илүү гүнзгий судлахад бидэнтэй нэгдээрэй!
More