Хайрла бас Хайрласаар байЗагвар

Love and Keep Loving

3-с 3 дахь өдөр

Өөрийгөө хайрлах

Өнгөрсөн хоёр өдрийн турш бид хайрлахуйн үндсэн онцлог шинж болон хайрыг ойлгох тухай судалсан. Хайр бол өгөх; хайр бол бид эх сурвалж руугаа буцах юм. Харин өнөөдөр, би танд Хайр бол та өөрийгөө хайрлах гэсэн үг гэдгийг сануулмаар байна.

Матай 22:39-д "Өөрийгөө хайрладаг шигээ хөршөө хайрла" гэж хэлдэг.

Өөрийгөө хайрлахгүй бол бид яаж бусдыг хайрлах вэ? Ийм байх боломжгүй. Би олон удаа хүмүүс бусадтай зүй бусаар харьцаж байгааг эсвэл бусад хүмүүсийн зүй бус харьцахыг нь зүгээр л хүлээгээд авчхаж байгааг харахдаа би гайхдаг: Хэн чамайг ийм болгов? Хэдийгээр энэ асуулт нь агуулгаас тэс хөндлөн, арай өөр юм шиг танд санагдаж магадгүй ч би та бүхнийг Мефибошетын тухай Хуучин Гэрээний түүхээр аялахыг урьж байна.

Анх дэг журамгүй, удирдагчгүй, засгийн газаргүй байсан Ло Дебар хотод Саул хааны ач хүү болох Мефибошет байсан. Мефибошет хөл суунги, тахир дутуу байсан тул энэ хотод байв. Түүнийг таван настай байхад нь хэн нэгэн асрагч нь түүнийг унагааснаас болж Мефибошетыг ийм байдалтай болжээ. Тэр хаягдсан, мартагдсан байдалтай байсан. Давид хаан Саул хааны үр удамд өршөөл үзүүлэхээр хайж, Мефибошетийг олсон түүхтэй.

Өөрийгөө хайрлах нь бусдад хайраа илэрхийлэхэд нэн чухал учир би танд Хуучин Гэрээний энэ богино түүхийг танилцууллаа. Бид байгалиасаа хатуу ширүүн зантай хүмүүсийг ихэвчлэн хардаг ч яагаад ийм байдгийг нь мэддэггүй. Гэсэн хэдий ч бидний ажил бол тэднийг хайрлаж, тэдний сайн сайхны төлөө залбирах явдал юм.

Бидний хувьд заримдаа хэн нэгэн биднийг унагаснаас болж дэг журамгүй, удирдагчгүй, засаг захиргаагүй Ло Дебарт байж таардаг. Бид ихэнхдээ ийм байдалд зогсолтгүй, эдгэрэлгүйгээр амьдардаг бөгөөд энэ нь бид өөрсдийгөө хайр хүртэх зохисгүй гэж харахад хүргэдэг. Чи ганцаараа бүгдийг хийж чадна, чи бол дэлхийн хамгийн чухал хүн гэдэгт итгэ; урагшаа, чи шүү! гэсэн итгэл рүү би таныг удирдах гээгүй. Мэдээж бид чухал, гэхдээ Бурханаас хамааралтай байх нь Тэр биднийг эхлээд хайрласан учраас хайрлах бүрэн чадвартай болох боломжийг бидэнд олгодог.

Энэхүү эшлэл бусдыг хайрла, тэгээд хэрэв боломж байвал нь л өөрийгөө хайрла гэж хэлээгүй; харин өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла гэжээ. Өнөөдөр танаас асуух асуулт бол: Та өөрийгөө байгаагаар нь хайрладаг уу? Өөрийгөө болон бусдыг эрүүлээр хайрлахын тулд таны амьдралын ямар хэсгүүд өөрчлөгдөх шаардлагатай байна вэ?

Эдгээр асуултуудад хариулах нь таныг өөрчлөлт, хүлээн зөвшөөрөл, хүчин чармайлт гаргахад тань түлхэц болно. Гэхдээ надад итгээрэй, Бурхан таныг хэрхэн хайрладаг шиг өөрийгөө хайрлахад хором бүрийг зориулах нь үнэ цэнтэй юм шүү. Бидэнд байхгүй зүйлийг бид бусдад өгч чадахгүй.

Танаас асуух дараагийн асуулт бол: Хэн таныг унагасан бэ? Та эдгэрэх үйл явцаа эхлүүлэхийн тулд танд бурууг өгсөн хүмүүсийг уучилж, Бурханы хайр, сайн сайхныг ойлгохын тулд Тэрээр таныг шаардлагатай бүх зүйл нөхцөл байдалд байлгасан гэдгийг харах ёстой.

Өөрийгөө таньж мэдэх, өөртөө нигүүлсэнгүй хандах, өөрийгөө хайрлахад хөрөнгө оруулалт хийж, цаг зарцуулж, хэрэв та амьсгалж л байгаа бол зорилго байсаар байгааг өөртөө сануулахад цаг зав гаргаасай гэж би таныг уриалж байна. Хэн нэгэн таныг унагасан нь зорилгодоо хүрэхэд тань саад болох ёсгүй; эсрэгээрээ, Бурхан таныг бусдад туслуулахаар сургахын тулд эдгээр мөчүүд болон сорилтуудыг ашигладаг.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Love and Keep Loving

Хайраа тэмдэглэх нь тодорхой нэг тэмдэглэлт өдрөөс ч илүү зүйл; Энэ бол Бурханы хайр эдгээж, сэргээж, Түүний сайн сайхныг тунхаглах амьдралыг бидэнд өгөхийн тулд ирсэн гэдгийг бусдад байнга сануулах амьдрал юм. Би таныг гурван өдрийн турш хайр юуг төлөөлдөг, Бурханы хүсдэг шигээр бусдыг хайрлах нь ямар байдгийг судлахыг урьж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэнгаргаж өгсөн Жинни Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.instagram.com/willnginny/