Хайрла бас Хайрласаар байЗагвар

Love and Keep Loving

3-с 2 дахь өдөр

Үл мэдэгдэх хэл

"Хэрвээ би хүний ​​уран яруу төдийгүй тэнгэрэлч нарын хэлээр ярьдаг ч хайрладаггүй бол би хэн ч биш харин зэвэрсэн хаалганы чийхрах чимээ мэт байна". 1 Коринт 13:1 MSG

Хэдэн сарын өмнө бид гэр бүлээрээ өөр өөр улс орнуудад зочлон очсон ба эдгээрийн нэг нь миний мэдэхгүй хэлээр ярьдаг газар байсан юм. Эргэн тойронд маань хүмүүс ярихыг би сонсож байгаа ч ойлгохгүй байх нь надад аймшигтай байлаа. Зүг чиг асуух эсвэл хэлсэн ч ойлгохгүй байх нь нэлээд бэрхшээлтэй байсан. Харин маш сайн технологийн ачаар би тэмдэг, бичвэрүүдийг сканердаад англи хэл рүү хөрвүүлж чадсан шүү.

Бид эх сурвалжийг нь мэдэхгүй үед хайр заримдаа үл мэдэгдэх хэл болдог гэдгийг энэ үйл явдал надад сануулсан юм. Би амралтаар явахдаа сканер орчуулагчтай явдаг шиг заримдаа бид амьдралд бусдыг хайрлахдаа бүх зүйлийн эсвэл хаашаа бид явах ёстой учрыг олох, тайлах гэж хичээдэг. Сканер надад текстийг ойлгоход туслах ч гэлээ намайг тухайн хэлээр ярьдаг болгочихгүй.

Хайрын эх сурвалжийг мэдэх нь Бурханыг таньж мэднэ гэсэн үг. Бусдад хайраа илэрхийлэх олон арга зам байдаг ч Бурхантай харилцахгүйгээр бид юу хийх ёстойгоо эсвэл энэ хайрыг хэрхэн харуулах учраа өөрсдийн хүчээрээ л олохыг хичээх болно. Есүсийг дагадаг хүмүүсийн нэг онцлог бол хайр юм. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь хүн бүр та нарыг Миний шавь нар гэдгийг мэдэх болно гэж Есүсийн хэлсэн үгийг санах нь хэчнээн чухал вэ. Хүмүүс яагаад Христ итгэлийн талаар юу ч мэдэхийг хүсдэггүй юм бол гэж бид байнга гайхдаг. Тэгвэл энэ нь бид хайраараа танигдаагүй байж болох биш гэж үү? Зүрх зүсэм!

Үйлчлэлийн ажилд маань тулгарсан хамгийн том сорилтуудын нэг бол бид бүхнээс илүү хайрлах ёстой гэдгийг бусдад сануулах явдал бөгөөд энэ нь бид хайрын тухай өөрсдийн ойлголтоороо, хүч чадлаараа хайрлаж чадахгүй; бид хайрын эх үүсвэр рүү өдөр бүр, байнга очдог байх ёстой. Хайр нь дүрэм журмаас, өөрчлөлтөөс өмнө ирдэг; үнэндээ хайргүйгээр та өөрчлөлтийг харах боломжгүй гэж би хэлэх байна. Есүс шиг амьдрахыг шаарддаг хүмүүсээс илүү Есүс шиг хайрладаг хүмүүс бусдын амьдралд илүү удаан хугацаанд нөлөөлж чаддаг.

Өнөөдөр миний урилга бол хайрын эх сурвалж руу буцаж очоод тэр хайраа бусдад илэрхийлж, тэр хайраараа танигдаарай. Тэр хайрыг олж харах хэрэгтэй хүмүүсийг хайрлах бүтээлч санаануудыг Бурханаас гуйгаарай. Тэднийг үдийн хоолонд урих, талархлын зурвас илгээх, таны амьдралд дахь Бурханы хайр хувиршгүй, өөрчлөгддөггүй гэдгийг чин сэтгэлээсээ илэрхийлэх байдлаар амьдралыг нь ивээж; иймэрхүү арга замаар та Христийг бусдад таниулж, мэдүүлж чадна.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Love and Keep Loving

Хайраа тэмдэглэх нь тодорхой нэг тэмдэглэлт өдрөөс ч илүү зүйл; Энэ бол Бурханы хайр эдгээж, сэргээж, Түүний сайн сайхныг тунхаглах амьдралыг бидэнд өгөхийн тулд ирсэн гэдгийг бусдад байнга сануулах амьдрал юм. Би таныг гурван өдрийн турш хайр юуг төлөөлдөг, Бурханы хүсдэг шигээр бусдыг хайрлах нь ямар байдгийг судлахыг урьж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэнгаргаж өгсөн Жинни Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.instagram.com/willnginny/